Улаанбаатарт 7-9 градус хүйтэн байна
- 2018-11-18
- Цаг агаар
- 0

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна.
2018 оны 11 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 12-17 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүсийн нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 7-9 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл (0)