Еропын шүүх Ю.Луценкогын гомдлыг хүлээн авлаа

Украины Дотоод хэргийн сайд асан Юрий Луценко шоронгийн нөхцөл байдлын талаар Европын хүний эрхийн шүүхэд гомдол мэдүүлжээ.
Украины Дотоод хэргийн сайд асан Юрий Луценко шоронгийн нөхцөл байдлын талаар Европын хүний эрхийн шүүхэд гомдол мэдүүлжээ. Өнгөрөгч хоёрдугаар сарын 27- нд Украины дээд шүүх Ю.Луценког албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн дөрвөн жилийн хорих ял оноосон юм. Түүнийг шүүхээс Засгийн газрын хөрөнгөөс 125 мянган ам.долларыг хувьдаа ашигласанд буруутгасан боловч Ю.Луценко үүнийг үгүйсгэсэн байна. Тус улсын сөрөг хүчнийхэн Ю.Луценког шоронд хорьсонд Ерөнхийлөгч Виктор Януковичийг буруутгажээ. Ю.Луценко нь Виктор Януковичийн улстөрийн “заналт дайсан” Ерөнхий сайд асан Юлия Тимошенкогийн ойрын холбоотон аж. Тэрбээр 2010 оны сүүлээр баривчлагдаж албан тушаалаас буусан бөгөөд энэ нь Виктор Януковичийг Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээн авснаас хагас жил гаруйхны дараахь үйл явдал аж. Энэ хэрэгтэй холбогдуулан саяхан АНУ-ын Төрийн департамент Украины эрх баригчдыг Ю.Луценког суллахыг шаардсан юм.
Э.Төгс
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)