Шилдэг тамирчид Тони Паркер, Тим Данкан дахин мэндэллээ

Шинэхэн төрсөн ихэр хүүдээ эцэг эх нь сагсан бөмбөгийн шилдэг багуудын нэг Сан Антониа Спурсын тоглогчид Тони Паркер, Тим Данкан нарын нэрийг хайрлажээ.
Шинэхэн төрсөн ихэр хүүдээ эцэг эх нь сагсан бөмбөгийн шилдэг багуудын нэг Сан Антониа Спурсын тоглогчид Тони Паркер, Тим Данкан нарын нэрийг хайрлажээ. Царайны хувьд усны дусал мэт адилхан бяцхан хөвгүүд  өнгөрсөн долоо хоногт мэндэлсэн бөгөөд төрөлх хотынхоо шилдэг тамирчдын нэрээр нэрлэгдсэн гэдгээ хараахан мэдэх болоогүй байна.
Ихрүүдийн ээж хатагтай Кристал “Бурхан бидний үрийг ихэрлүүлж заяасан болохоор бид өөрсдийн хайртай, шүтэж явдаг тамирчдын нэрийг өгөхөөр шийдсэн. Удаан бодсоны эцэст тус нэрийг хайрлахаар болсноо гэрийнхэн, найз нөхөддөө хэлэхэд,тэд ердөө итгэж өгөхгүй, тоглоом тохуурхал болгон хүлээн авч байсан. Гэсэн хэдий ч удалгүй сайхан нэрний санаа гэдгийг бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн шүү” хэмээн өгүүлжээ.
Сан Антониа Спурс багийн төвийн хамгаалагч Тони Паркер NBA-гийн аварга шалгаруулах тэмцээнд багаа гурван ч удаа ялалт байгуулахад гол үүрэгтэй оролцож байсан шилдэг тамирчин болТим ДанканNBA-н шилдэг тамирчнаар 13 удаа тодорч байсан бүх цаг үеийн шилдгүүдийн нэг билээ.
Данкан, Паркерын шинэ “хувилбарууд” 2 кг 200 грам жинтэй бөгөөд хугацаанаасаа арай эрт мэндэлсэн болохоор инкубаторт бойжиж байгаа гэнэ.Чацархуу, том биетэй төрсөн хөвгүүдэд их тамирчдын халааг сэлгэх ирээдүй харагдаж байгаа хэмээн хөвгүүдийн эцэг эх бахархаж суугаа аж. Учир мэдэх дайны том болохоорөрөөг нь Сан Антонио Спурсын билэгдэл өнгө хар, мөнгөлөг саарлаар будаж, жинхэнэ утгаар нь тохижуулж өгөхөө хүртэл төлөвлөөд байгаагаа тэд илэн далангүй ярьжээ.

О.Удвал

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • eenee (202.179.16.217)

    2012-03-07

    huurhiin be umsguliig ni hurtel beldtsen ain