Дэд сайд Ж.Цолмон эмэгтэйчүүдийн хорих 407-р анги дээр зочиллоо

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон ШШГЕГ-ын харъяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар анги дээр зочиллоо.
Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон ШШГЕГ-ын харъяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар анги дээр зочиллоо.
Тус хорих анги дээр хоёр дахь жилдээ зочилж байгаа бөгөөд энэ үеэр Шүүхийн шийдвэрийн газрын удирдлага Хошууч А. Намсаманд болон хорих ангийн хамт олон дэд сайд болон эмч нарыг хүлээн авч уулзан хүмүүжигчдийн маань сэтгэл шаналлыг багахан ч гэсэн хугацаанд сатааруулж хүрэлцэн ирсэнд нөгөөтэйгүүр бүх эмэгтэйчүүдийг эмнэлгийн үзлэг оношлогоонд хамрагдуулж байгаад талархал илэрхийлэв.
Тус хорих ангид 400 гаруй эмэгтэйчүүд хүмүүждэг бөгөөд 8 эх, 7 хүүхэд байдаг. Дэд сайд хүмүүжигч эмэгтэйчүүдэд хандан олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэн эрүүл энхийг хүсээд “Бүсгүйчүүд та бүхэн амьдралдаа урам зоригтой байж  алдаа дутагдлыг гаргасан бол дахин давтахгүй хойч үедээ үлгэр болж үр хүүхэд танил нөхөддөө гашуун туршлагаасаа сургамж хайрлаж зөв сэтгэлээр яваасай гэж хүсэж байна” гээд гарын бэлгээ тараав.

Ийнхүү хорих ангийн эмэгтэйчүүдтэй уулзаж тухайн нөхцөл байдалтай танилцаж хорих ангийн эмнэлгээр оров. Мэргэжлийн эмч нар хорих ангийн эмнэлэгт тоног төхөөрөмжөө суурилуулж бүх эмэгтэйчүүдийг үнэ төлбөргүйгээр үзлэгт хамруулсан юм.








Мэдээллийн эх сурвалж : Emch.mn


www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.207.8.102)

    2012-03-10

    ene neg medrel huuhen ih hurald devshih geed end tend devhtseed yavdag boljee sain aaviin buyand zugeer ajilaa hiihgui chi yamar amidrla meddeg gej ih hurald suuh gee ve neg udur ulsuj daarch uzsen bish tenegtehee boli teneg huuhen