Израиль бүсгүйчүүд цэрэгт тэнцэхгүй бол шившиг гэж үздэг
- 2012-03-08
- Дэлхий
- 0
Израилийн эмэгтэйчүүд эрчүүдтэй адил армид алба хашдагийг бүгд мэдэх байх. Тэд яг л эрчүүд шиг автомат үүрэн, нуувч ухаж, мөлхдөг.


Израилийн эмэгтэйчүүд эрчүүдтэй адил армид алба хашдагийг бүгд мэдэх байх. Тэд яг л эрчүүд шиг автомат үүрэн, нуувч ухаж, мөлхдөг.
Цэрэгт явахаас татгалзаж болохгүй, буруугаар ойлгоно. Хэрэв эрүүл мэндийн байдлаар эр хүнийг байтугай бүсгүйг цэрэгт аваагүй бол гэр бүлийн шившиг гэж үздэг. Эрчүүд гурван жил, бүсгүйчүүд хоёр жил алба хаадаг.
Израильд цэрэг хүнийг баатар гэж тооцдог. Иймээс бүгд л армид алба хаахыг мөрөөдөн, цэрэгт татагдах өдрөө тэсэн ядан хүлээдэг аж. Израильчууд дунд сургуулиа төгсөөд л цэрэгт явдаг. Дараа нь цэргийн казармад өнгөрөөсөн он жилүүдээ хамгийн сайхан гэж дурсацгаадаг.
Израилийн цэргүүд цалин авахаас гадна эцэг эхэд нь тэтгэмж олгодог. Сонирхолтой нь энэ улсын бүх хотод цэргийн гуанз бий. Ангиас гадуур яваа цэргүүд энд үнэ төлбөргүй хооллодог. Цэргүүдийг өөр газарт хооллохыг хатуу хориглодог ба зоогийн газарт хоол идсэн цэрэг шууд шоронд суудаг. Учир нь Израилийн эрх баригчид цэргүүдийг нь хордуулахаас болгоомжилдог аж.
Охид бүсгүйчүүд, мөн эрчүүд цэргийн алба хаасан л бол бүх хаалга нээлттэй. Их, дээд сургуульд элсэх, ажилд орох гээд л. Цэргийн алба хаах хугацаанд долоо хоногт нэг удаа гэртээ харьдаг.
Эмэгтэйчүүд маш хүнд автоматаа гараасаа ч тавьж болохгүй, жорлонд ч авч ордог. Алдвал шоронд сууна. Израилийн бүсгүйчүүд халуун наранд элсэн цөлд автоматаа үүрэн гүйхдээ тэсгэл алдан ээж рүүгээ утастаж уйлах тохиолдол бий. Гэхдээ хэнд ч хаяад явна гэсэн ойлголт байхгүй, эх оронч үзэл тэгтлээ шингэсэн байдаг.
Хамгийн сайхан нь цэргээс халагдсаны дараа хагас жилээс нэг жилийн хугацаанд Таиланд, Америкт амардаг. Амарч ирсний дараа хоёр жил ажиллаж, дээд сургуулийн төлбөрөө олох ёстой.
Мөн нэг жилийг дээд сургуулийн элсэх шалгалтад /психометр/ бэлдэж өнгөрөөнө. Иймээс энд голдуу 25-30 насандаа дээд сургуульд сурдаг. Тэгээд 30 наснаас хойш гэр бүл зохиож эхэлнэ. Гэхдээ орчин үед ихэнх эмэгтэйчүүд хэсэг хугацаанд өөрийн эрхээр амьдрахыг хүсдэг болсон гэнэ.
Онцлог нь Израилийн хүүхнүүд бусад орныхоос ялгаатай нь хувцасны моод энэ тэр гэж гүйдэггүй, энгийн, эвтэйхэн хувцасладаг. Гэхдээ хайш яйш гэж хэлж боломгүй. Өөр нэг дүрэм гэвэл өдөр хавтгай ултай гутал ботинк углаж, өндөр өсгийтийг зөвхөн үдэш өмсөнө. Израильчуудын өөр нэг онцлог бол хувцсаа индүүднэ гэж байхгүй. Ихэнх айл индүүгүй. Угаагаад л өмсдөг.
Израиль хүүхнүүд том бөгөөд гоё хөхтэй. Учир нь охидынхоо 18 насны ойгоор силикон хөх бэлэглэдэг заншил Израилийн гэр бүлд тогтжээ.
Бусад орны бүсгүйчүүдийн армийн зургуудыг сонирхуулья

Ираны бүсгүйчүүд цэргийн парадын үеэр
Казакстаны армийн бүсгүйчүүд урт хөлтэйгөөрөө алдартай
Хятадын бүгүйчүүдийн арми
Бразилийн цэрэг бүсгүйчүүд ширэнгэн ойд ч төөрөхгүй
Францын цэрэг бүсгүйчүүд текникийг гарамгай эзэмшсэн байдаг
Энэ бол Чилийн хатан зоригт бүсгүйчүүд
www.vip76.mn

Сэтгэгдэл (6)
darxan (76.171.152.252)
mongoliin kazak xuuxenuud ni xuuxed gargaas oor id shid baidag yum yy kazakstanii xuuxnuud ni unen tsarailag xoorxon bolobsroltoi shuu
bathuu (202.72.247.138)
bitgii hudlaa bicheech hehe saihan hudlaa yarih um daa idyygyi ch geh shig bas celicon ch geh shig oor gazar hool idej bolohgyi ch geh shig zygeer l tsergyyded zoriulsan hol n arai hyamd bdag um da bas tsalin gej oligtoi um avahgyi ee 10 sheklei hetrehgyi sardaa 500 sheklei boldogh etseg ehd n tegegleg ogdog n ch hudlaa hehe zarim zyilsiig burdsan bna shyy ta
(202.170.80.42)
манай монголд бас ингэж цэрэгжилттэй болвол зүгээр юм шиг санагддаг бие хаа эрүүл мэндэд нь ч хэрэгтэй
zochin (77.57.187.35)
manai busguichuud baharhal n yu ve jaahan tsarailag geheer yanhan bolj bayn hunees yumsalgasandaa baharhal bolj uchnuun bichuuldegchaavas daa huurhii
ss (182.160.39.13)
manai erchuud dund surguulia tugsuud buged tsergiin alba haaj ireed surguuli soyliin mur huuh ni zuv baihaa Tseregt yvsan ni surguuli ajild orohod ni nuluuldug bol zugeer ym uu
(202.179.24.171)
gaihaltai