03.08 Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр
- 2012-03-08
- Дэлхий
- 0
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр
-Руанда Улсын Ерөнхийлөгч агсан Жювеналя Хабияримана 1937 оны эл өдөр,
-“Eagles” хамтлагийн дуучин Рэнди Мейснер 1946 оны энэ өдөр,
-Австралийн дуучин Чарли Робинсон 1980 оны эл өдөр,
-Японы ханхүү Цугуко Такамадо 1986 оны энэ өдөр мэндэлжээ.
1817- Дэлхийн хамгийн том хөрөнгийн зах зээл болох Нью-Йоркийн хөрөнгийн бирж нээгдэв.
1911-Герман Улсын нэгэн улстөрийн хүчний эмэгтэйчүүдийн холбооны дарга Клара Зеткин Данийн Копенгаген хотноо олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг анх удаа тэмдэглэв.
1957- “Суэцийн хямрал” дуусч, Египет Улс тус сувгийг нээв.
1957- Гана Улс НҮБ-д элсчээ.
1979- “Philips” компани олон нийтэд CD танилцуулав.
1983- АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган ЗХУ-ыг “Чөтгөрийн хаант улс” гэж хэлжээ.
2004- Ирак улстөрийн шинэ тогтолцоо бүрдүүлэв.

Сэтгэгдэл (0)