Улаанбаатарт 1-3 градус хүйтэн байна
- 2018-11-30
- Цаг агаар
- 0

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
30-наас 1-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 1-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй салхи, шуурга шуурч, 2-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.
2018 оны 11 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулc болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 1-3 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл (0)