Ливийн зүүн нутгийг автономит улсаар зарлав

Ливийн зүүн зүгийн Киренаика бүс нутгийн овог аймаг болон улстөрийн удирдагчид өнгөрөгч мягмар гаригт Бенгази хотод болсон баярын үеэр Киренаикаг өөртөө засах эрхтэй автономит улсаар зарласан байна.
Ливийн зүүн зүгийн Киренаика бүс нутгийн овог аймаг болон улстөрийн удирдагчид өнгөрөгч мягмар гаригт Бенгази хотод болсон баярын үеэр Киренаикаг өөртөө засах эрхтэй автономит улсаар зарласан байна. Үүний дараа тэд бүс нутгийн үйл хэргийг удирдах зөвлөлийг томилжээ. 3000 гаруй хүн оролцсон тус баярын үеэр зөвлөлийн тэргүүнээр Ахмед аль-Зубайр Сенуссиг сонгожээ. Омгийн удирдагчид автономит улсын нийслэлээр дарангуйлагч агсан Муаммар Каддафийг унагах үйл ажиллагааг эрчимтэй өрнүүлсэн босогчдын өлгий Бенгази хотыг сонгохоор ЛИВИЙН ЗҮҮН НУТГИЙГ АВТОНОМИТ УЛСААР ЗАРЛАВ болсноо дуулгасан аж. Тэдний төлөвлөгөөгөөр тус бүс нутагт өөрсдийн хууль тогтоох байгууллага, шүүх, цагдаагийн хүчин болон Триполи дахь Засгийн газраас өөр гадаад бодлоготой болох гэнэ. Омог аймгийн удирдагчдын эл үйлдлийг нийслэл Триполигийн эрх баригчид хүчтэй эсэргүүцсэн ч тэд үүнийг үл харгалзан автономит улс болохоо зарласан байна. Киренаикагийн удирдагчдын мэдэгдлийн дараа нийслэл Триполид олон зуун иргэд тус бүс нутгийг бие дааж буйг эсэргүүцэн жагсчээ. Ливи нь Киренаика, Феццан, Триполитани хэмээх гурван бүсэд хуваагддаг бөгөөд Киренаика нь газрын тосоор хамгийн баялаг нутаг аж. Түүнчлэн тус улсын газрын тосны хамгийн том компани Бенгазид байрладаг байна.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (103.10.21.203)

    2012-03-13

    Ингээд Каддафийг унагаасан төлөвлөгөө будаа Бүүр тусгаар улс болох хэрэгтэй

  • (202.72.246.147)

    2012-03-10

    Yag l monopli kompaniig zadalj baigaa um shig haha

  • ss (182.160.39.13)

    2012-03-08

    ANU uuniig l husej baisan baihdaa odoo duusahgui irgenii dain bolno doo