Б.Нарантуяа: Уураг дутагдсанаас хүний өсөлт зогсоно

Хүний биед өдөр тутам хэрэглэгддэг бодисуудын нэг уургийн талаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дотрын их эмч Б.Нарантуяатай ярилцлаа.
Хүний биед өдөр тутам хэрэглэгддэг бодисуудын нэг уургийн талаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дотрын их эмч Б.Нарантуяатай ярилцлаа.

-Уураг хүний биед ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? 
-Хүний бие махбодь тэжээллэг бодис ялангуяа уургаас өөрийн эд эсийг тогтмол нөхдөг. Уургийг амьтны болон ургамлын гэж хоёр ангилдаг. Амьтны гаралтай уургийг мах, загас, өндөг, сүүн бүтээгдэхүүнээс авдаг бол буурцаг, арвай, төмс, цагаан будаанаас ургамлын гаралтай уургийг авна. Хоол хүнсэн дэх уураг нь хоол боловсруулах эрхтнүүдэд боловсрогдон амин хүчил болж задарна. Түүний дараа бие махбодид 20 төрлийн амин хүчлийн найрлага бүхий өвөрмөц шинж чанартай уураг бий болдог. Уураггүйгээр Хүний биед өдөр тутам хэрэглэгддэг бодисуудын нэг уургийн талаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дотрын их эмч Б.Нарантуяатай ярилцлаа. хүний биеийн өсөлт, нөхөн сэргээлт явагдах боломжгүй юм. Хүний биеийн 17 хувь нь уургаас бүрддэг бөгөөд гол төлөв булчин, биеийн тулгуур холбоос эдүүдэд хуваарилагдаж байдаг. 
-Хүмүүс үл олгогдох уураг гэж их ярьдаг. Энэ тухай ойлголт өгөхгүй юу? 
-Уургийн найрлага дахь амин хүчлийг орлуулж болох, үл болох гэж ангилдаг. Хүний бие махбодь зарим төрлийн амин хүчлийг өөртөө шингээдэг юм. Үүнийг орлуулж болох амин хүчил гэдэг. Харин зарим тохиолдолд амин хүчлийн шингэх явц удаашралтай явагдаж бие махбодийн хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүй. Энэ үед үл орлогдох амин хүчлийн дутуу хэсгийг хоол хүнсээр авах шаардлагатай. Насанд хүрэгчдийн хоол хүнсээр авах нэг хоногийн илчлэгийн 15 хувь нь уургаар хангагдах ёстой. Халуун орчинд болон халуурах үед уургийн задрал өндөр явагддаг. Амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд төгс уураг буюу үл орлуулах амин хүчлийн баялаг бол ургамлын гаралтай бүтээгдэхүүн өөр амин хүчлүүдээр баялаг. Бие махбодид зайлшгүй шаардлагатай амин хүчлийг зохистой харьцаагаар авахын тулд амьтны болон ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг тогтмол хослуулан хэрэглэх нь чухал. 
-Уураг дутагдвал ямар шинж тэмдэг илрэх вэ? 
-Уураг дутагдсанаас хүний өсөлт, хөгжилт зогсоно. Гэхдээ бие организмд хэрэгтэй уургаа эргүүлэн авснаар өсөлт хэвийн болдог. Энэ шинж тэмдэг ихэвчлэн хүүхдүүдэд тохиолддог л доо. Уургийн дутагдалд орсон хүүхэд жижигхэн биетэй, туранхай байдаг. Мөн хавагнах шинж тэмдэг илэрч, цус багадаж арьс цайхаас гадна дархлаа сулрах аюултай. 
-Хүний биеийн уураг илүүдвэл сөргөөр нөлөөлөх үү? 
-Уургийн илүүдэл нь өвчин үүсэхэд нөлөөлдөг. Тийм болохоор тухайн хүний наснаас нь хамаараад биед шаардлагатай хэмжээтэй уургаа авах хэрэгтэй. Мөн уураг  дутагдсан тохиолдолд бөөрний үйл ажиллагаа алдагдаж, элэг өөхөлнө. 
-Бие организмд агуулагдах уургийн зохистой хэмжээ ямар байх ёстой вэ? 
-Уураг дутагдсанаар хүний бие организмын хэвийн үйл ажиллагаа алдагддаг. Ийм байдалд орохгүйн тулд хоол хүнсээр дамжуулан биед хэрэгтэй байгаа уургаа авах хэрэгтэй. Эрдэмтэн, хүнс судлаач Ж.Уайнерын тооцоолсноор дөрвөн настай хүүхдийн нэг хоногийн уургийн хэрэглээ нь 30-50, 12 настайд 50-80 грамм байх шаардлагатай байдаг. Мөн насанд хүрсэн хүн хоногт 90-110 грамм уураг авч байх ёстой. 
-Сүүлийн үед цагаан хоолтнууд мах, махан бүтээгдэхүүнээ мах орлуулагч, шар буурцгаар орлуулан хүнсэндээ хэрэглэх болжээ. Мах орлуулагч, шар буурцаг нь хүний биед шаардлагатай уургийг нөхөж чадах уу? 
-Буурцаг, дүпү, шар буурцаганд махтай адилхан уураг бүрэн төгс хэмжээгээр агуулагддаггүй учраас нөхөж чадахгүй. Хүмүүс цагаан хоолтон болж байгааг буруутгахгүй. Гэхдээ Монгол орны эрс тэс уур амьсгалтай нөхцөлд амьтны гаралтай махнаас бид уургаа бүрэн нөхөж чадна. 
-Тамирчид булчинтай болох гэж уураг хэрэглэдэг. Энэ нь хүний биед сөрөг нөлөө үзүүлэх үү? 
-Тамирчдын зарцуулж байгаа илчлэг нь жирийн хүмүүсээс илүү байдаг. Тиймээс нэмэлт уураг авах шаардлагатай болдог юм. Тухайн хүн хоногт зарцуулах уургаа хэвийн хэмжээгээр авч байвал хүндрэл, сөрөг үр дагавар гарахгүй. Харин биеийн хүчээ зөв зарцуулж чадахгүй бол өвчин үүсэх аюултай. 
-Ямар гаралтай уураг чанартай вэ? 
-Махан гаралтай уураг хамгийн чанартай. 
-Уураг хэрэглэснээр жингээ хасах боломжтой юу? 
-Ийм ойлголт байхгүй. Хэн нэгний буруу зөвлөгөөнөөс болж эрүүл мэндээрээ хохирох аюултай учраас ямар ч тохиолдолд мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах нь чухал.
Б.СЭЛЭНГЭ 
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Унш (202.9.45.41)

    2012-04-20

    РБаярбат Шар буурцганд хvний биед хаанаас ч хайгаад олддоггvй найман тєрлийн аминдэмийг агуулсан ургамал юм Єдгєє хvн бvхэн хоол хvнсээ єєрчлєхийг эрмэлзэх болжээ Хоол хvнсээ єєрчлєх хамгийн эхний алхам бол єєрийн бие махбодид хэрэгтэй эрvvл зєв хvнсийг сонгож хэрэглэх явдал Гэвч хэрэглээгээ импортын хvнсэнд “даатгадаг” монголчуудын хувьд энэ нь бэрхшээлтэй мэт боловч vндэсний vйлдвэрлэгчид маань хэрэглэгчиддээ олон шинэ бvтээгдэхvvнийг бэлэг болгон барьсаар байна “Бурхдын зоог” буюу шар буурцагны мах “Монгол дvфv” “Шидэт vрэл” дvфvний ороомог… бvтээгдэхvvнээрээ хэдийнэ хэрэглэгчдийн танил болсон “Адистай” компанийнхан “уургийн хаан”-ыг монголчуудынхаа хvнсэнд анхлан оруулж ирсэн ачтанууд Шар буурцаг нь бvх тєрлийн бvтээгдэхvvнтэй зохицон хэрэглэж болох цорын ганц ургамлын уураг аж Тиймээс “уургийн хаан” хэмээн єргємжилдєг юм байна Ингээд та бидний “шинэ танил” шар буурцагны талаар “Адистай” компанийн захирал РБаярбаттай ярилцлаа Тэд шар буурцгаар сvv сvvн мах махан гурил гурилан бv

  • SoyoMeat (202.9.45.41)

    2012-04-20

    yugaa yriad bgaan soliotoii ymuuShar buurtsagnaas uurgaa hangalttai awch chadiishde