Улаанбаатарт 1-3 градус дулаан байна

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:

        Өнөөдөр Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 28-30 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүснэ.

Өнөөдөр Завхан, Говь-Алтайн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй салхи, шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 1дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж  секундэд 15-17 метр, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ñåêóíäýä  секундэд 28-30 метр хүрч цасан болон шороон шуурга шуурч, бусад нутгаар  ñåêóíäýä 12-14 ìåòð байна.  Увс нуурын хотгор, Монгол Алтайн нуруу, Тэс голын хөндий болон Дархадын хотгороор 9-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 1-3 градус дулаан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)