Улаанбаатарт 21-23 градус хүйтэн байна
- 2018-12-05
- Цаг агаар
- 0

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
Ойрын хоногуудад нийт нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг анхааруулж байна.
2018 оны 12 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор ñåêóíäýä 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 21-26 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. 21-23 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл (0)