Хотын даргад иргэд А үнэлгээ өгч, дараагийнхан шийвэрийг хүлээж байна
- 2018-10-16
- Улаанбаатар
- 0

Хотын даргын ажлыг хэн дуртай хүн хийчих амар ажил биш. Харин ч хотын төлөвлөлтийн ажлыг хийх нь хамгийн хэцүү ажил. Хүн бүхний шүүлсээ үсчүүлж шүүмжилж буй шиг, хүссэнээрээ төлөвлөж, хийдэг ажил биш гэдгийг ард түмэн эхлээд ойлгох хэрэгтэй. Шууд суугаад, зураг төслийн гаргаад тэгээд хөрсөн дээр буулгачих мэт ойлголтоос хол зөрнө. Тогтсон хуулийн хүрээнд, журамын дагуу явдаг ажил. Нарийвчилсан тооцоо, судалгаа, урт хугацааны төлөвлөлтийн дагуу өрнөнө. Тэгэхгүй бол хууль зөрчиж, хүний эрхийг хязгаарлаж, ардчилсан нийгмийн суурь зарчимаасаа хазайх шаардлага гардаг. Тэгэхээр хотын даргын зоригтой алхамыг иргэн бүр дэмжих хэрэгтэй.
Хоёр сарын өмнө хотын дарга С.Батболд зоригтой алхам хийж, иргэдийн талд шийдвэр гаргасан нь ард түмнээс алга ташилтыг авч чадсан юм. Тодруулбал, төрийн ордноос холгүйхэн орших Туушин зочид буудлын дур мэдэн сунгасан талбайг нурааж чадсан юм. Түүнд ард түмэн А үнэлгээ өгч, ахиж иргэдийн зорчих бүсэд хүндрэл учруулдаг, дур мэдэн сунгасан барилга байгууламжыг нураагаасай хэмээн хүлээж байна. Холбогдох дүрэм стандартыг зөрчсөн л бол хуулийн хайчийг мэдрүүлэх ёстойг, хотын дарга хийх ёстой ажлаа хийж байгааг санагдуулсан юм. Өмнө нь ажиллаж байсан Засаг даргын хэн нь ч ийм шийдвэр гаргаж, зоригтой алхам хийж байгаагүй.
Б.Анир

Сэтгэгдэл (0)