Уитни Хьюстон бүх өв хөрөнгөө охиндоо үлдээлээ

Хорвоогийн мөнх бусыг үзүүлж, тэнгэрийн орныг зорьсон нэрт дуучин Уитни Хьюстон өөрийн бүх өв хөрөнгөө ганц охин Бобби Кристинадаа үлдээлээ.
 
Хорвоогийн мөнх бусыг үзүүлж, тэнгэрийн орныг зорьсон нэрт дуучин Уитни Хьюстон өөрийн бүх өв хөрөнгөө ганц охин Бобби Кристинадаа үлдээлээ. Ээжийн эрх охин Кристина одоо 19 настай бөгөөд 21 нас хүрээд, үлдээсэн өв хөрөнгөнийх нь албан ёсны эзэмшигч болж, захиран зарцуулах эрхээ баталгаажуулах ажээ.
Попын алдарт од Хьюстоныхууль ёсны итгэмжлэгдсэн өв залгамжлагч, цорын ганц охин  Кристина одоогоор дуучны байр, тавилга, хувцас, үнэт эдлэл болон машиных нь эзэн болоод байна.Түүний өв хөрөнгийг 2014 онд21 нас хүрэх хүртэл нь найдвартай газар хадгалагдаж байх гэнэ.Ээжтэйгээ усны дусал мэт адилхан Кристина 25 нас хүрээд өв хөрөнгөнийх нь ихэнх хувийг эзэмших эрхтэй болох бол 30 нас хүрээд бүхий л өв хөрөнгийг нь ганцаар бие даан эзэмших эрхтэй болох юм байна.

О.Удвал

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zorgooroo amidragch (202.179.24.58)

    2012-03-12

    aztai l gedeg bh daa odoo bagaasaa bayan emegtei boloh ni dee