С. Хүрэлбаатар эмчийн “Монгол ховс”, Био орон зайн эмгэг, эмчилгээ” ном Австри, Герман, Швейцарийн зах зээлд гарлаа

“Сэтгэшгүй” эмнэлгийн ерөнхий эмч, Дорно Дахины Анагаах Ухааны доктор, профессор С.Хүрэлбаатарын бичсэн “Монгол ховс, Био орон зайн эмгэг, эмчилгээ” ном Холбооны бүгд найрамдах Герман Улсын Майн дахь Франкфурт хотод төвтэй Август Фон Гёте хэвлэлийн хувьцаат компанид хэвлэгдэж энэ сарын эхээр Австри, Герман, Швейцарь  улсуудын номын дэлгүүрүүдээр худалдаанд гарж эхэлсэнтэй холбондуулан С. Хүрэлбаатар эмчтэй цөөн хором ярилцлаа.
“Сэтгэшгүй” эмнэлгийн ерөнхий эмч, Дорно Дахины Анагаах Ухааны доктор, профессор С.Хүрэлбаатарын бичсэн “Монгол ховс, Био орон зайн эмгэг, эмчилгээ” ном Холбооны бүгд найрамдах Герман Улсын Майн дахь Франкфурт хотод төвтэй Август Фон Гёте хэвлэлийн хувьцаат компанид хэвлэгдэж энэ сарын эхээр Австри, Герман, Швейцарь  улсуудын номын дэлгүүрүүдээр худалдаанд гарж эхэлсэнтэй холбондуулан С. Хүрэлбаатар эмчтэй цөөн хором ярилцлаа.
-    Юуны өмнө танд баяр хүргэе.Таны ном хэвлэгдээд ирж. Гадаадын зах зээлд гараад эхэлчихсэн үү?

Баярлалаа. Ийм ном хийчихсэндээ итгэхгүй байна шүү.(үзүүлэв). Миний ном Герман хэл дээр хэвлэгдээд өчигдрийн (2012.03.05) онгоцоор ирлээ. Дээжээ аваад сууж байна. Энэ ном маань Герман, Австри, Швейцарь улсын зах зээл дээр гарах юм. Цаашдаа Гёте-гийн нэрэмжит хувьцаат компани борлуулна. Би лицензээ шилжүүлсэн учраас надад борлуулах асуудал хамаагүй болж байгаа юм. Би зүгээр л ирэх жилээс ном бичсэний ашиг шимээ хүлээгээд сууж байхаас өөр зүйлгүй болчихлоо. Энэ бүгдийн ард гарлаа шүү дээ.
Ер нь ховсын шинжлэх ухаан дэлхийд өндөр хөгжсөн боловч энэ шинжлэх ухааны онол нь 1700-гаад оны үед амьдарч байсан Антон Месмерийн онолоор явж байгаа. Шашин судлал гэж юуг судлаад байгааг би ойлгодоггүй юм. Гэтэл 1400, 1500-гаад онд тэр Богд лам, Зонхуа тэгж байсан гэж ярьж байснаас биш тэрний мөн чанар нь юу вэ гэдгийг хэн ч судлаагүй. Тийм учраас надад нэг давуу тал байсан. Ер нь бясалгал хийдэг,  энерги сайтай хүмүүс голдуу бичиг үсгийн чадвар муутай янз янзын хүмүүс  хүмүүс байдаг.  100-ны 98 хувь нь ийм байдаг. Их, дээд сургууль төгссөн хүн ховс хийдэг тохиолдол бараг 2 хувь нь л байдаг. Дэлхийн стандарт үзүүлэлт бий. Харин би  1987 онд АУДС төгссөн. Энэ номыг бичихэд 1-рт Анатоми, Физиологийн суурь мэдлэгтэй байсан, 2-рт клиникийн эмчийг 1987 оноос эдүгээ хүртэл 25 жил хийсний хувьд тэр арвин туршлага дээр үндэслэсэн юм.

-Номынхоо талаар дахин ярихгүй юу? Онцолж хэлэхээр юу байна?


Энэ номонд шинээр гаргасан зүйл гэвэл хараалын өвчний тухай гаргасан. Гол нь үүнийг л гаргахыг зорьсон. Хараал хэд хоногт ирдэг, хараал хийлгэсэн хүн дараа нь яаж үхдэг,  хавдараар болон аваарт орж үхэх нь хараалаас болдог талаар бичсэн. Энэ номыг гаран гартал хараалын өвчин, био оронзайн өвчлөлийн талаар  хэн ч яриагүй. Над шиг ийм туршлага хуримтлуулсан хүн гараагүй. Жишээлбэл энэ номон дээр харуулъя.(харуулав.Хоёр орон зайн дүрс байж нэгд нь жижиг хар бөөрөнхий, нөгөөд нь хар бөөрөнхий нилээд томорсон харагдлаа.) Энэ орон зайд хараал ороод ирсэн байгаа нь. Нөгөө томорсон хар бөөрөнхий нь  биед шингээд томорсон байгаа нь. Сүүлдээ энэ нь үе дамжсан хараал болно. Нэгэн жишээ дурдахийг хүсэж байна. 10-н жилийн хүү охин 2 бие биедээ хайртай. Эрэгтэйд нь өөр охин хайртай учир тэр охин тэднийг холдуулахын тулд удган дээр очиж харуулаад ном уншуулсан. Үүнээс болж  нөгөө охин 3 давхар байшингаас өөрийн мэдэлгүй үсэрч амиа хорлосон, хүү нь 5-н давхараас үсэрч гэмтэлд очоод тэндээс шарын халдвар аваад халдвартын сэхээнд очиж элэгний комтой амьд үлдсэн байдаг. Энэ мэтчилэн хараал ерөөл хийж байгаа энэ орон зайг бид өнөөдөр хумих хэрэгтэй. Хараал гэдэг нь ард түмний дунд мөн чанараараа ороод ирсэн. Тэрнийг би энэ номон дээр бичсэн байгаа. Дэлхий нийтэд соёлт хүн төрөлхтөн миний номыг уншиж эхэллээ. Тиймээс удахгүй та бүхэнд  энэ номоо монгол хэл дээр хүргэнэ. 2-рт бясалгал хараалын тухай хууль санаачилна. Ийнхүү хуулийн мэдэгдхүүнээ сайжруулах бодолтой байгаа юм. Мөн хүний орон зайг өөрчилдөг өөрчлөлт бол хүний нурууны өвчин. Хүнд мэдрэлийн систем байдаг. Энэ системүүдийн өөрчлөлтөөс болж  оронзайн өөрчлөлт үүсдэг. Орон зай өөрчлөгдсөн байхад бүх төрлийн өвчин үүсдэг. Нүдний өвчин, сэтгэцийн өвчин, зүрхний , ходоод, элэг, цөс гээд.  Жишээг тайлбарлая. Сэтгэцийн өвчтэй хүмүүс тархины цахилгаан бичлэгийн өөрчлөлтөнд ордог. Хүний тархи болон зүрх цахилгаантай. Цахилгаан бичлэгийн өөрчлөлт ороод ирэхээр зүрхний шигдээс өвчин үүсдэг. Энэ өөрчлөлтүүдийг өнөөдөр эмээр эмчилнэ гээд суугаад байдаг нь хамгийн буруу. Өнөөдөр анагаахын шинжлэх ухаанд био энерги, ховсын шинжлэх ухааныг заах хэрэгтэй. Монголоос бусад бүх анагаах ухааны сургуулиуд заадаг. Орос улсын Анагаах ухааны сургуульд бүр 1, 2- р тэнхим гэж байдаг. Ийм хөгжсөн үед номоо гаргаж байгаадаа баяртай байна.

-    Монгол хэл дээр хэзээ гарах вэ?

Хэзээ гаргахаа хэлж мэдэхгүй байна. Яагаад гэхээр дэлхийн соёлт ертөнц миний номыг хүлээгээд авчихлаа. Энэ нь хэр зарагдаж байна, хэр уншиж байна гэдгээс шалтгаалаад энд хэзээ, хэр их хэвлэх вэ гэдгээ бодож байна. Өөрөөр хэлбэл зах зээлийн судалгаа хийсний үндсэн дээр шийднэ. 2-рт үүнийг Монголын эмч бүр уншаад үзчихвэл зүгээр байна. Онолын хэсгийг хүн ойлгохгүй байж болно. Тэгвэл практик хэсгийг  уншаад хараал, дайрлага гэж юу юм, тэдгээрийн мөн чанарын тухай дундаас хойших хэсгийг уншиж болно шүү дээ. Ямар ч байсан Монголын ховсыг дэлхийд гаргалаа.

-    Энэ ном Монголын номын дэлгүүрүүдээр зарагдах уу?

Зарагдахгүй. Германы Гёте-гийн номын дэлгүүрүүдээр зарагдана. Хэрхэхийг тэнгэр мэдсүгэй гэдэг шиг “Хэрхэхийг уншигч түмэн мэдсүгэй” гээд орхиж байна даа. Номныхоо ашиг шимийг хүртэх сэтгэл догдлон хүлээх мөч ирлээ надад.

-    Монгол улсаас анх удаа дэлхийн зах зээлд номоо гаргалаа. Дэлхийд анх удаа “био орон зайн эмгэг, эмчилгээ”- ний талаар гаргаж тавьсанд би гэлтгүй  Монголын ард түмэн бахархаж байгаа байх?


Тиймээ, анх удаа гаргалаа. Германы ном хэвлэл аягүй өндөр шалгууртай байсан. Гадаадын ном хэвлэлээс нэг өгүүлбэр, ишлэл авсан байна уу гэдгийг нарийн шалгадаг юм байна лээ. Надад ямар нэг тийм юм байгаагүй. Бүгдийг нь би өөрөө бодож боловсрууулж хийсэн. Гадаадынхны ном хэвлэлийг уншсан, ийм байдаг гэж ерөнхий суурь шинжлэх ухааныг хавчуулсан болохоос биш яг задархай зүйл бичээгүй.
Жишээ нь: сүнс гэж байна. Сүнс өөөрөө бүтэцтэй. Хүний биед байгаа сүнсийг гүйлгэж амь оруулж буй зүйл нь зүрхний орон зайд байдаг. 12 төрлийн энергиэс  хүний сүнс бүрдэнэ. Үүнийг надаас өөр хүн хэлсэн үе байхгүй. Энэ бол шинжлэх ухааны нээлт. Сүнс яаж нөлөөлдөг вэ гэдгийг би тус номондоо бичсэн байгаа. Бас нэг жишээ татъя. Нэгэн секс хийж чаддаггүй бүсгүй байж. Асар их өвчтэй учраас. Тэгээд Английн эрдэмтэд  ховсд оруулаад үзэхэд 1100 онд тэр охиныг тосгон руу дайрч орсон цэргүүд хүчиндсэн тухай хэлсэн. Тэгээд тэр бүсгүйд  хүчиндүүлээгүй зөвхөн зодуулсан гээд ховсд оруулан энергийн системд нь өөрчлөлт оруулсан. Ингээд  тэр бүсгүйн энергийн систем өөрчлөгдөж  зүв зүгээр болон хань ижил, үр хүүхэдтэй болсон байдаг. Ийм дэлхийн шилдэг тохиолдлууд байдаг. Энэ талыг би өөрийн практикийн хүрээнд тавьсан. Мөн диваажин гэж хүмүүс их ярьдаг, бүр диваажингийн хаантай уулзсан энэ тэр гээд л. Тэгэж уулзсан хүн одоо хүртэл байдаггүй. Диваажин байдаг үгүйг нь би мэдэхгүй. Тэр бүгдэд би хариулт өгөх гэсэн боловч болоогүй. Учир нь Германд аль нэг шашны урсгал руу дайрахыг хориглодог.
Ингээд миний номыг уншсан хүмүүст сонирхолтой байна байх, эхнээсээ уншсан хүмүүс ч сонирхолтой байна гэж хэлж байсан. Дэлхийн зах зээлд Бэст селлэр болохыг найднам.
Эцэст нь хэлэхэд “Био орон зайн эмгэг, эмчилгээ” гэж дэлхийд байхгүй. Би анх удаа дэлхийн анагаах ухаанд гарган тавьж байгаа юм. Магадгүй надад алдаж оносон зүйл байгаа байх. Тэгсэн хэдий ч энэ шинжлэх ухаааны суурь хундаамыг би тавьж чадсан. Үүгээрээ би бахархаж байна.

Т.Оюунсүрэн



www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Selem (203.194.117.6)

    2012-03-09

    Их залины хөрөнгө байгаа юм Юу гэж ч шааж мэднэ Мөнгө гэхээр нүдээ ухаад өгөхөөс сийхгүй гар

  • dashka (202.179.20.147)

    2012-03-09

    Bayar hurgey baharaltai l yum

  • byamba (203.91.118.190)

    2012-03-09

    wow unen gaihaltai hun shuu good luck

  • пжээ (180.235.182.187)

    2012-03-09

    сайхан мэдээ байна амжилт хүсье чадаж байгаа юманд арга байхгүй