Улаанбаатарт 16-18 градус хүйтэн байна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ :

Өнөө маргаашдаа хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларна.

2018 оны 1дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгороор 27-32 градус, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Дарьгангын тал нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 11-16 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 16-18 градус хүйтэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)