Хүний хөхөнцөр вирусын эсрэг дархлаажуулалт 12-ноос эхэлнэ

2012 оны гуравдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ХХВ-ийн эсрэг дархлаажуулалтын компанит ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр боллоо.
2012 оны гуравдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ХХВ-ийн эсрэг дархлаажуулалтын компанит ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр боллоо. Манай улсын хэмжээнд умайн хүзүүний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн хавдрын  хоёрдугаарт, нийт хүн амын хорт хавдрын нас баралтын дөрөвдүгээрт орж байна.
Тус өвчин нь хожуу үе шатандаа оношлогдож байгаа бөгөөд өвчлөлийн түвшин нь олон улсын дундажтай харьцуулахад харьцангуй өндөр байна. ХХВ-ээр халдварласан тохиолдолд уг вирус нь яваандаа умайн хүзүүний эпители эсүүдийг гэмтээгээд зогсохгүй цаашлаад хорт хавдар үүсгэдэг болох нь дэлхийн бусад орнуудад хийгдсэн судалгаагаар бүрэн баталгаажсан аж.
Энэхүү өвчний тархалт өндөр байгаа тул хавдарын өвчлөлийг бууруулах замаар эхний ээлжинд хавдрын өвчлөлийн үзүүлэлт харьцангуй өндөр байгаа Сэлэнгэ, Өмнөговь, Багануур, Баянгол дүүргийн 11-15 насны 14491 охидыг сонгон дархлаажуулах ба эцэг эхээс нь зөвшөөрөл авсны үндсэн дээр хийхээр болжээ.
Уг вакцины тунг охидод 2-6 сарын зайтай булчинд тарих бөгөөд хавдар болон бэлгийн үү үүсгэдэг ХХВ-ээс 95-100 хувь хамгаалах дархлаа тогтоодог гэнэ. Вакцин нь ДЭМБ болон АНУ-ын Хүнс эмийн хяналтын газраас зөвшөөрөгдсөн ДЭМБ-ын стандартыг хангасан, аюулгүй, үр дүнтэй юм.

Одоогийн байдлаар дэлхийн 114 оронд “Gardasil” вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгогдсон бөгөөд нийт 25 улс оронд дархлаажуулалтын үндэсний товлолоор хэрэгжүүлж байна.

Ч. Батцэцэг

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • oko (202.179.10.150)

    2012-03-11

    haashaa uym be hogjil buurai yaduu orond hiideg ene turshiltiig mongolchuud deer hiih bolj bgaa uym bna l daa hoorhii tsoohon bidnii mongolchuud

  • zochin (77.57.187.35)

    2012-03-10

    hor hiine gene

  • Óíøèã÷ (203.169.53.67)

    2012-03-09

    Áè õ¿¿õäýý áàòàëãààã¿é ç¿éëèéí òóðøèëò áîëãîìîîðã¿é áàéíàÖîëìîí òà ººðèéõºº õ¿¿õä¿¿äýä íààä òóðøèëòàà õèéæ ¿çÌîíãîëûí ýð¿¿äýéã ºíººäðººð óñòãóóëìààðã¿é áàéíà