Япон: Их гамшгийн нэг жилийн ой

Японы нийт ард түмэн нутгийн зүүн хойд эргийн нутаг дэвсгэрийг хамарсан хүчтэй газар хөдлөлт, цунамийн улмаас амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, гашуудлын арга хэмжээг зохион байгуулж байна.

Японы нийт ард түмэн нутгийн зүүн хойд эргийн нутаг дэвсгэрийг хамарсан хүчтэй газар хөдлөлт, цунамийн улмаас амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, гашуудлын арга хэмжээг зохион байгуулж байна. Өдгөөгөөс нэг жилийн өмнө ойрын хэдэн жилийн хугацаанд болоогүй хүчтэй  газар хөдлөлт болж, улмаар араасаа цунами дагуулсан нь  Японы 15800 хүний алтан амийг авч одож,олон мянган хүнийг орох оронгүй  болгож, улс оронд нөхөж баршгүй их гарз, хохирол учруулж байсан.Түүнчлэн, 9,0 баллын хүчтэй тус газар хөдлөлтийн улмаас Фүкүшима Дайчи цөмийн цахилгаан станц дэлбэрч, хүний биед хортой цацраг идэвхит бодис ялгарч эхэлсэн нь мянга мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэж байснаас хойш даруй нэг жил өнгөрчээ.
Японы ард түмэн их гамшгийн ойн хүрээнд гашуудлын олон ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Дурсгалыг хүндэтгэх ажиллагаа хөтөлбөрийн дагуу явагдах бөгөөд улс орныг  газар хөдлөлт ниргэсэн гашуудалт мөчийг эргэн дурсаж, нэг минут дуугаа хурааснаар эхлэх аж. Амиа алдагсдын гэгээн дурсгалыг хүндэтгэх гол ажиллагаа Токиогийн Үндэсний Театрт болох бөгөөд тус үйл ажиллагаанд Японы эзэн хаан Акихито болон Ерөнхий сайд Ёошихико Нода нар оролцох юм байна. Эзэн хаан зүрхний мэс ажилбарт ороод удаагүй байгаа учир удаан үргэлжлэх арга хэмжээний зөвхөн 20 минут биечлэн оролцохоо мэдэгджээ.
Газар хөдлөлтийн голомт дээр гамшиг нүүрлэсэн тэр мөчид нэг минут дуугаа хураах бөгөөд энэ үеэр анхааруулгын дохиог удаан гэгч нь хангинуулж, хонх жингэнүүлэн цуурайтуулах гэнэ. Кёодо мэдээллийн агентлагийн мэдээлж байгаагаар Токио хот дотор болон түүний ойролцоо явж байгаа зарим галт тэрэг тус мөчид түр зогсож, нас барагсдад хүндэтгэл үзүүлэх ажээ.

О.Удвал
  www.UNEN.mn сайт 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • zochin (202.179.24.58)

    2012-03-12

    hehe toon dotor useg tsohij yavna uu yadaj holbootoi medeen deer ni setgegdel bicheechee

  • үнэн (122.201.28.114)

    2012-03-11

    МЦХХК ажилчдынхаа цалинг нэмээч ээ Нас нь болсон ажилчидаа тэтгэвэрт нь суулгаач ээ Өнөөдөр цахилгаан холбооны инженер хүн 250 мянган төгрөгний цалин аваад явж байнаТанай компанид байгууллагын үнэт зүйл гэж байдаггүйажилтанаа анхаарч үздэггүйхувийн амбийц хөөсөнажлын байрны бэлгийн дарамт чин хэрээс хэтэрлээБаримтууд байна…