Охидын вакцинд ДЭМБ-аас 99.5 хувийн баталгаа гаргажээ
- 2012-03-13
- Эрүүл мэнд
- 0
Хөхөнцрийн вирус нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэх гол шалтгаан болдог. Манай улсын хувьд умайн хүзүүний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн хавдрын хоёр, нийт хүн амын хорт хавдраар нас баралтын дөрвөн хувийг эзэлдэг. Иймээс нийслэлийн Баянгол, Багануур дүүрэг болон Сэлэнгэ, Өмнөговь аймгийн 11-15 настай охидыг хүний хөхөнцөрийн вирусын эсрэг вакцинжуулалтад хамруулахаар болсон. Эхний ээлжинд Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 20 дугаар сургууль дээр вакцинжуулалт өчигдөр эхэллээ. Үүний дагуу ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Уртнасангаас зарим зүйлийг тодруулла

Хөхөнцрийн вирус нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэх гол шалтгаан болдог. Манай улсын хувьд умайн хүзүүний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн хавдрын хоёр, нийт хүн амын хорт хавдраар нас баралтын дөрвөн хувийг эзэлдэг. Иймээс нийслэлийн Баянгол, Багануур дүүрэг болон Сэлэнгэ, Өмнөговь аймгийн 11-15 настай охидыг хүний хөхөнцөрийн вирусын эсрэг вакцинжуулалтад хамруулахаар болсон. Эхний ээлжинд Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 20 дугаар сургууль дээр вакцинжуулалт өчигдөр эхэллээ. Үүний дагуу ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Уртнасангаас зарим зүйлийг тодрууллаа.
-Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцинд ямар үе шаттайгаар, хэчнээн охидыг хамруулах вэ?
-Эхний ээлжинд умайн хүзүүний хорт хавдрын тархалт ихтэй Сэлэнгэ, Өмнөговь аймаг болон нийслэлийн Баянгол, Багануур дүүргийн 11- 15 насны 14491 охидыг гурван үе шаттайгаар вакцинд хамруулна. Эхний үе шат өнөөдөр эхлээд энэ сарын 17-нд дуусна.
-Вакцинд хамрагдсан охидод хувийн зүгээс анхаарах, хориглосон зүйл байгаа юу?
-Хөхөнцрийн вирусээс хамгаалах вакцин учраас биед гаж нөлөөлөх зүйлгүй. Тиймээс эцэг эхчүүд, охидууд ч санаа зовох зүйлгүй байж болно.
-Гэхдээ АНУ-д энэхүү “Гардасил” вакциныг хийлгэсэн 70 охин нас барсан гэсэн мэдээлэл гадуур тарсан. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Вакциныг саяхнаас шийдвэрлээд хийхээр болсон юм биш. 2005 оноос энэхүү хөхөнцрийн вирусын эсрэг вакциныг хийж эхлэе гэсэн төлөвлөгөө гараад, вакцины судалгаа шинжилгээ хийсээр өнөөдрийг хүрчээ. АНУ-д тус вакциныг 40 сая хүнд хийсэн. Үүний дараа гэнэтийн осол аваар, тодорхой шалтгааны улмаас 70 охин нас барсан гэх мэдээлийг ДЭМБ-аас өгсөн. Ер нь 40 сая хүнээс тус вакцинаас шалтгаалсан нас баралт 001 хувь байна гэсэн судалгаа ч байдаг юм билээ. Тиймээс энэ вакцин аюулгүй.
-“Гардасил” вакцинд 100 хувийн баталгаа өгч байна гэж ойлгож болох уу?
-ДЭМБ-аас 99.5 хувийн баталгаа гаргаж өгсөн.
-Тус вакцины нэг бүрийн үнэ нь хэд вэ. Үлдсэн охидыг вакцинд хамруулах уу?
-Хүн амынхаа эрүүл мэндийг бодвол вакцинд бүгдийг нь хамруулмаар байна. Гэхдээ вакцин худалдаж авах өртөг нь маш өндөр. Эхний удаад “Мянганы сорилын сан”-гаас үнэгүй хийж байгаа юм.
-Вакцинд зөвхөн өсвөр насны охид хамрагдах ёстой юу. Залуу бүсгүйчүүд болон дунд насны эмэгтэйчүүд хийлгэх боломжтой юу?
-Ерөнхийдөө өсвөр насны охидыг вакцинд хамруулж байгаа гол шалтгаан нь бэлгийн харьцаанд ороогүй, хүний хөхөнцрийн вирусээр өвчл өөгүйд байгаа юм. Хэдийгээр бэлгийн харьцаанд орсон ч шаардлагатай шинжил гээг хийл гээд халдваргүй гэвэл хийлгэж болно.
-Манай улсаас гадна тус вакцинд хамрагдаж байгаа орон байгаа юу?
-Өнөөдөр 114 орны охидыг энэ вакцинд хамруулахаар болсон. Одоогийн байдлаар 25 орны охид вакцинд хамрагдаад байна. -Тус вакцины найрлагад юу юу орсон юм бол. Энэ талаар судалсан зүйл байна уу? -Манай улс В гепатитын вакциныг 20 жил хийгээд байна. Энэ вакцинтай адилхан аргаар бүтээгдсэн вакцин юм.
У.Энх-Уянга
www.UNEN.mn

Сэтгэгдэл (3)
(119.40.100.99)
wwwubmanmn siteruu orj uzeerei ene vakstin ayulatig bichsen bna lee
(119.40.100.99)
wwwubmanmn siteruu orj uzeerei ene vakstin ayulatig bichsen bna lee
(119.40.100.99)
wwwubmanmn siteruu orj uzeerei ene vakstin ayulatig bichsen bna lee