Улаанбаатарт 10-12 градус хүйтэн байна
- 2019-01-16
- Цаг агаар
- 0

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи төв болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 градус, Хүрэн бэлчир, Монгол-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 градус, Орхон-Туулын бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, цас багатай энгэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг. Зөөлөн салхитай. 10-12 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл (0)