Хүний хөхөнцөр вирусийн эсрэг дархлаажуулалт 68 хувьтай байна

2012 оны гуравдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ХХВ-ийн эсрэг дархлаажуулалтын компанит ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлсээр байгаа билээ.
2012 оны гуравдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ХХВ-ийн эсрэг дархлаажуулалтын компанит ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлсээр байгаа билээ. Манай улсын хэмжээнд умайн хүзүүний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн хавдрын 2 дугаарт, нийт хүн амын хорт хавдрын нас баралтын 4 дүгээрт орж байна. Тус өвчин нь хожуу үе шатандаа оношлогдож байгаа бөгөөд өвчлөлийн түвшин нь олон улсын дундажтай харьцуулахад харьцангүй өндөр байна. ХХВ-ээр халдварласан тохиолдолд уг вирус нь яваандаа умайн хүзүүний эпители эсүүдийг гэмтээгээд зогсохгүй цаашлаад хорт хавдар үүсгэдэг болох нь дэлхийн бусад орнуудад хийгдсэн судалгаагаар бүрэн баталгаажсан аж. Энэхүү өвчний тархалт өндөр байгаа тул хавдарын өвчлөлийг бууруулах замаар эхний ээлжинд хавдрын өвчлөлийн үзүүлэлт харьцангүй өндөр байгаа  Сэлэнгэ, Өмнөговь, Багануур, Баянгол дүүргийн 11-15 насны 14228 охидыг сонгон дархлаажуулалтанд хамруулсаар байгаа билээ. Өчигдөрийн байдлаар дархлаажуулалтанд хамрагдвал зохих нийт 14228 охидоос  67,8% нь вакцинд хамрагдсан байна. Өмнөговь аймагт дархлаажуулалт 84,2 хувьтай, Сэлэнгэ 59,5  Багануур 67,5 Баянгол 60 хувьтай явагдаж байна. Дархлаажуулалтын явцад урвал хүндрэлийн ноцтой тохиолдол бүртгэгдээгүй аж. 
Ч. Батцэцэг
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.70.45.138)

    2012-03-15

    httpwwwworldlifeexpectancycomcause-of-deathuterin-cancerby-country Manai uls savnii khavdriin uvchlol dooguurt ordog yum bna 111-rt