Эрүүл хүүхэд сайн суралцдаг
- 2012-03-15
- Эрүүл мэнд
- 0
Монгол улсын Ерөнхий сайд С. Батболдын санаачилсан “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” аяны нээлтийн ажиллагаа энэ сарын 19-нд СТӨ-д болно.

Монгол улсын Ерөнхий сайд С. Батболдын санаачилсан “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” аяны нээлтийн ажиллагаа энэ сарын 19-нд СТӨ-д болно. Аяны хүрээнд зуу гаруй ажлыг төлөвлөн батлаад байгаа аж. Өнөөдрийн байдлаар ЕБС-д 515 мянга гаруй хүүхэд, цэцэрлэгт 879 мянган хүүхэд сурч хүмүүжиж байна. Сүүлийн үед цэрэг татлагт орж байгаа хүмүүс эрүүл мэндээрээ тэнцэхгүй, төрөх насны эмэгтэйчүүд архаг суурь өвчтэй гэсэн сэтгэл эмзэглүүлсэн асуудал их гарч байгаа учир өвчнийг нь бага залуугаас нь эмчлэн эдгээх хэрэгтэйг эрүүл мэндийн сайд Н. Хүрэлбаатар онцолж байлаа. Үзлэгийг 0-5, 5-11, 11-18 насны ангилалаар явуулах бөгөөд сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг дээр хүүхдийн эмч нарын багыг ажиллуулахаар бэлтгэжээ. Аяны зорилго нь:
-18 хүртэлх насны бүх хүүхдүүдийг урьдчилсан үзлэгт хамруулах
-Үзлэгээр илэрсэн эмгэгийг нэн даруй эмчлэх
-Хүүхдийн эрүүл мэндийн талаар мэдээллийн цахим сантай болох гэсэн зүйлүүдийг агуулжээ. Энэ аяны хүрээнд санхүүжилтын хувьд 18 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд байршуулжээ. Аяны эхний шат нь бүх хүүхдийг үзлэгт хамруулж, эрүүл мэндийн байдалд үнэлгээ хийх ажил 3-6-р сард хийгдэхээр төлөвлөгдөөд байна. Дашрамд дуулгахад сургууль цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүд харъяа сумынхаа нэгдсэн эмнэлэг болон өрхийн эмнэлэгийн үзлэгт хамрагдах боломжтой гэнэ.
Ч. Батцэцэг
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)