“Эрүүл хүүхэд” аян нээлтээ хийнэ

Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж эрүүл мэндийн байдлыг үнэлэн эрүүлжүүлэх зорилготой “Эрүүл хүүхэд” аяныг улсын хэмжээнд зохион байгуулахаар болсон.
Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж эрүүл мэндийн байдлыг үнэлэн эрүүлжүүлэх зорилготой “Эрүүл хүүхэд” аяныг улсын хэмжээнд зохион байгуулахаар болсон. Аян энэ сарын 19-нд улс орон даяар эхлэх юм байна. 0-18 насны хүүхдийг нүд, хамар, хоолой, шүд зэрэг бүх төрлийн үзлэг шинжилгээнд хамруулж өвчин илэр сэн тохиолдолд бүрэн эмчлэх арга хэмжээг авахаар болжээ.
Үзлэгийг 0-5, 5-11, 11-18 насны ангиллаар явуулах бөгөөд сургууль цэцэрлэг, өрхийн эмнэлэг дээр хүүхдийн эмч нарын баг ажиллаж үзлэгийг хийнэ.
Аяны эхний шат буюу хүүхдийг үзлэгт хамруулж эрүүл мэндийн байдалд үнэлгээ хийх ажлыг 3-6 дугаар сард хийхээр төлөвлөжээ. Аяны үр дүнг үндэслэн хүүхд үүдийг эрүүлжүүлэх ажил шат дараатайгаар энэ онд үргэлжлэн хийгдэх ба цаашид Монголын ирээд үй болсон хүүхэд багачуудын эрүүл мэндийг хам гаалах тогтолцоог улам боловсронгуй болгох бодлогыг Засгийн газраас боловсруулж үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх юм.
“Эрүүл хүүхэд” аяны хүрээнд нийтдээ 100 ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд эхний арга хэмжээ нь хүний хөхөнцөр вирусын эсрэг вакцин тарих юм байна. Уг вак циныг энэ сарын 12-16- ны хооронд 10-11 насны охидод тарьж эхлээд байгаа бөгөөд одоогийн байдлаар ажлын явц 71 хувьтай байна. Эцэг эх асран хамгаалагчдын эрүүл мэндийн боловсрол хангалтгүйгээс хүүхэд өсвөр үеийнхний эрүүл мэндэд муу анхаардгаас сүүлийн жилүүдэд хүүхэд, залуучуудын өвчлөл эрс нэмэгдсэн.
Эрүүл мэндийн бүрт гэлзүйн мэдээгээр 10000 хүүхдэд ноогдох өвчл өл нялхсын хувьд 48.5, 1-4 хүртэлх насанд 72.3, 5-15 насанд 126.7, 16-19 насны хүүхэд залуучуудын дунд 66.8 тохиолдож байна. Өсвөр насны хүүхдийн өвчлөлд амьсгал, хоол бо ловс - руулах болон шээс бэл гийн тогтолцооны өвчин эмгэгүүд дийлэнх тохиолдлыг эзэлж, 10-19 насны хүүхдийн дунд өвчлөл 1000 хүүхэд тутамд 65.1 болж нэмэгдсэн байна.
Өсвөр үеийнхний 74.3 хувь нь ямар нэг өвчтэй болох нь тогтоогдсон бөгөөд үүнд шүд цооролт, буйлны үрэвсэл, чих хамар хоолой, харшлын болон ходоод гэдэсний өвчнүүд давамгайлж байгаа ажээ.
Өсвөр насны хүүхдийн дунд тохиолдох осол гэмтэл, цочмог хордолт насанд хүрэгчдийнхээс хоёр дахин илүү байна гэсэн судалгаа гарсан байна.

Л.ЧИНЖАРГАЛ

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)