Эрүүл мэндийн дэд сайд АӨСҮТ-д ажиллалаа

Өчигдөр Эрүүл мэндийн дэд сайд Ж. Цолмон Арьсний өвчин судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Өчигдөр Эрүүл мэндийн дэд сайд Ж. Цолмон Арьсний өвчин судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тус  эмнэлэгийн захирал А. Цогцэцэг  Арьсны өвчний талаар товч мэдээлэл хийж, эмч мэргэжилтэнүүд ажил үйлчилгээнийхээ талаар санал хүсэлтээ илэрхийлж байв. Танилцуулгын дараа эмнэлэгийн дотоод үйл ажиллагаа, шинээр нэвтрүүлж буй дэвшилтэт  технологи,  хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдтэй уулзлаа.
Тус төв нь анх 1926 онд одоогийн улсын клиникийн төв эмнэлгийн дэргэд арьс өнгөний өвчнийг эмчлэх 50 ортой тасаг нэртэйгээр Зөвлөлт оросын эмч мэргэжилтний тусламжаар байгуулагдан ажиллаж эхэлсэн бөгөөд 1940 оны 10 дугаар сарыг хүртэл 1 дүгээр эмнэлгийн бүрэлдэхүүнд багтаж байсан юм. 1930 онд 18 аймгийн төвийн больницуудад арьс өнгөний өвчтөнийг хэвтүүлэн эмчлэх ор ажиллуулж эхэлсэн.
1994 онд Эрүүл мэндийн сайд, Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан тушаалаар Арьсны өнгөний эмгэг судлалын нэгдсэн төвийн (АӨЭСНТ) өнгөний өвчтөнийг эмчлэх 50 ортой тасгийг орон тоо, багаж, тоног төхөөрөмжтэй нь хамт Халдвартын клиникийн эмнэлэгт нэгтгэж, арьсны клиникийн амбулаторийн хэсгийг стационартай нь нэгтгэн Арьсны өвчин судлалын төв болгон зохион байгуулсан байна. Одоо тус төв нь захиргаа, сургалт эрдэм шинжилгээний алба стационарын 4 тасаг,Лабораторийн тасаг, Зөвлөх поликлиник , эмчилгээний гоо засал ,нөхөн сэргээх тасаг, , санхүү аж ахуй, эмийн сан, харьяа сувилал зэрэг нэгжүүдтэй ажиллаж байгаа бөгөөд их эмч 34, бага эмч 3, лаборант 7, сувилагч 30, эм зүйч 2, эм найруулагч 2, захиргааны туслах ажилчид 35 нийт 138 орон тоотойгоор улсын хэмжээнд арьс-харшил, эмчилгээний гоо заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэн, мэргэжлийн удирдлагын тогтолцоог бүрэлдүүлэн ажиллаж байна.
2003 оны 09 дүгээр сараас эхлэн сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн албатай болж улсын хэмжээнд арьсны чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг явуулж байна.2004 оны 06 дугаар сарын 15-нд Нөхөн сэргээх эмчилгээний тасгаа өргөтгөн Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд Аварга тосон сувиллыг 50 ортойгоор нээж, улирлын чанартай эмчилгээ үйлчилгээ явуулж байна. 2004 оны 8 дугаар сарын 16-наас эхлэн Харшил судлалын лаборатори нээн ажиллуулж байна.
Тус төвд шинжлэх ухааны доктор,профессор 1, Анагаах ухааны доктор 3, клиникийн профессор 3, анагаах ухааны магистр 4, тэргүүлэх зэрэгтэй эмч 6, ахлах зэрэгтэй эмч-5, докторант 2, бакалавр зэрэгтэй сувилагч 3, ахлах зэрэгтэй сувилагч 6 ажиллаж байна.

Одоогоор тус эмнэлэг нь  сүүлийн үеийн дэвшилтэт техник технологиор тоноглогдсон арав  гаруй оношлогооны аппараттай болоод зогсохгүй үйлчилгээ явуулж буй бүртгэх байдал нь боловсронгүй болсон нь иргэдийн талархлыг хүлээж байлаа.

Ч. Батцэцэг

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)