Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
- 2019-03-29
- Зурхай
- 0
Аргын тооллын гуравдугаар сарын 29, Сугар гариг. Билгийн тооллын 24, Элдэв тэнгэртэн одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 6:37 цагт мандан, 19:16 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл (0)