Хүний нөөц гадагш урсаж, хувийн компаниуд ажиллах хүчгүй болох нь

ХӨДӨЛМӨРИЙН НАСНЫ ЗАЛУУЧУУД ГАДАГШ ДҮРВЭХ БОЛСНООР БАЙГУУЛЛАГУУД ХҮНД БАЙДАЛД ОРЖ БАЙНА

Монголын эдийн засгийн 40 гаруй хувийг үйлчилгээний салбар эзэлдэг. Энэ салбар хамгийн том ажил олгогч бөгөөд хөдөлмөрийн зах зээлийн өнгө төрхийг тодорхойлж буй. Сүүлийн жилүүдэд үйлчилгээний салбар тогтвортой ажиллах хүчний хомсдолд орж, хүний нөөцийн эрэлд дор бүрнээ гарцгаах боллоо.

Тухайн ажилд таарах, тохирох хүнийг олно гэдэг захирлуудын хувьд хамгийн гол бэрхшээл бас толгойны өвчин. Шинэ орсон нь ажилдаа тийм ч удаан ажиллах хүсэлгүй эсвэл тодорхой хугацааны дараа гадагшаа явах, өөр ажилд шилжих үзэгдэл хамгийн түгээмэл болоод байна. Энэ нь ажиллах хүчний эрэлд компаниуд өөрсдөө гарахад хүргэжээ.

Жижиг компани, аж ахуйн нэгжүүд хүний нөөцийн хэлтэсгүй, үүнийг илүү зардал хэмээн харж, тусгайлан хариуцсан мэргэжлийн хүнгүй, зөвхөн гүйцэтгэх удирдлага хэнийг ажилд авахаа шийдэж ирсэн нь өнөөдөр ээлжит бэрхшээл болов. Бизнес эрхлэгчдийн хувьд хүний нөөцийн асуудалтай үргэлж тулгарч, өөрсдийн хүнээ бусдад алдахгүй эсвэл тогтоон барих үүднээс нэмэлт төлөвлөөгүй зардал хүртэл гаргаж байна. Үйлчилгээний салбарын дийлэнх нь жижиг аж ахуйн нэгжүүд бөгөөд хүний нөөцөө шийдвэрлэх нь тэдэнд томоохон сорилт болсоор багагүй хугацааг үзлээ.

Захирлуудын ярианы гол сэдэв нь хүний нөөц болжээ

Дотоодын нийт бүтээгдэхүүний 60 орчим хувийг үйлдвэрлэдэг нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд ажлын байрны зараа мэдээллийн хэрэгслээр үргэлж явуулсаар. Компаниудын өөрсдийнх нь цахим хуудсаар зочлоход хэчнээн ажлын байр эзнээ хүлээж байгааг харж болно. Тухайлбал, М-Си-Эс групп гэхэд 60 ажлын байр зарласан бол “Тэсо” корпораци мөн тооны ажилтан авахаа нээлттэй мэдээлжээ.

Орон нутаг дахь жижиг дунд үйлдвэрүүд бас л ажиллах хүчний дутагдалтай тулсаар. Гэтэл улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд энэ оны хоёрдугаар сарын байдлаар 33.9 мянгыг давжээ. Үүний 9.9 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

“Сэргэн мандалт” группийн үүсгэн байгуулагч Б.Төмөрчулуун “Худалдаа аж үйлдвэрийн танхим тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 60 гаруй мянган аж ахуйн нэгжийн боловсон хүчний шилжилт хөдөлгөөнд үнэлэлт дүгнэлт өгөх цаг болсон. Хувийн хэвшил дэх ажиллах хүч маш тогтворгүй болсон. Тиймээс тухайн ажилтны орсон гарсан гэсэн тодорхойлолтыг гаргадаг болох хэрэгтэй. Ингэснээр хариуцлагатай болно.

Түүх үүснэ. Ажилтны орсон, гарсан бүртгэл хийснээр компаниудад ч илүү амар хялбар нөхцөл бүрдэнэ. Ямар нэгэн зөрчил гаргаж байсан эсэх гээд дүгнэлттэй болно гэсэн үг. Өнөөдөр ажил биш орлого хөөж байна. Гэтэл ажил хийх чадвар нь чухал. Байгууллагаа хууран мэхэлдэг, гэнэт гадагшаа явдаг, өөр газар давхар ажиллах зэрэг асуудал байна. Тохиолдлоор хүн ажилд авна гэдэг эрсдэлтэй болж эхэллээ. Хөдөлмөрийн биржээр энэ харилцааг явуулах ёстой. Нөгөө талдаа бараа, таваарыг биржээр үнэ хаялцуулдаг. Үүнтэй адил үнэхээр сайн ажилтан байвал яагаад үнэ хаялцуулж, өндөр цалин амлаж авч болохгүй гэж” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Үүнээс гадна тухайн байгууллагын соёл буруу, ажил хийдэг хүнээ үнэлж чаддаггүйгээс болж сайн хүнээ алдаж байна.

Компани толгойлж, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй захирлуудын уулзаад ярьдаг нэг ярианы сэдэв нь хүний нөөц болсон гэхэд хилсдэхгүй. Сайн ажилтан гэдэг тэдний хувьд өдрийн од мэт тохиолдох болсныг гүйцэтгэх захирлуудын CEO клубийн уулзалтаар бизнес эрхлэгчид хөндөж байв. Томоохон компаниуд нээлттэй ажлын байр ихээр зарлах болсноор жижиг, дунд компаниудад ажиллах хүчээ алдах, эсвэл цалингийн зардлаа өсгөх, ажилтныхаа нийгмийн боломжийг нэмэгдүүлэх зэрэг шинэ нөхцөл байдал тулгарах болжээ. Цалинг нь нэмж чадахгүй нөхцөлд ажилтнаа алдахад хүрч байна.

“Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Манай компанийн хувьд ажилтнууд маань харьцангуй тогтвортой ажилладаг. Гэхдээ доод шатанд ажилд орох, гарах үзэгдэл тодорхой хэмжээнд байна” гэв. Эдийн засаг 2018 он гарснаас хойш сэргэж эхэлснээр бизнесийн идэвхжил сайжирсан. Ингэснээр аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагаа нэмэгдэж, үйл ажиллагаа өргөтгөх, үйлдвэрлэлээ тэлэх болсноор шинэ ажлын байр олноор гарах болжээ.

Жишээлбэл, “Тэсо” корпораци үндсэн бизнесийн үйл ажиллагаанаас гадна барилгын шинэ төсөл эхлүүлсэнтэй холбогдуулан өдөр болгон шинээр ажлын байр зарлах болов. Нөгөө талдаа компаниуд хүний нөөцөөр дутагдах болсон нь зах зээлд ижил төрлийн тоглогчид олширч, өрсөлдөөн ширүүсэх болсноор үнэ цэнэтэй ажилтны эрэлт хэрэгцээ нэмэгдсэнтэй холбоотой. Хэдий компаниуд олон ажлын байр хөдөлмөрийн зах зээлд санал болгодог ч тухайн ажлын байранд тэнцэх хүний нөөц хангалтгүй байгааг ажил олгогчид мөн хэлцгээдэг.

Боловсролын чанар, хүмүүсийн мэргэжил сонголт нөгөө талдаа ажилгүйдлийн суурь шалтгаан болж байна.

Ажил олгогч бага цалингаар ажиллуулах хүсэлтэй бол ажилтан өндөр цалинг горилж, ажил олгогч, ажилтны зам эндээс салах нь түгээмэл. Тэрчлэн ажлын шаардлага хангахгүй, тухайн зарласан ажлын байранд гологдох атлаа өндөр цалин хүсэх, илүү нөхцөл шаардах хандлага сүүлийн үед газар авчээ. Мөн ажилтны ур чадвар хүлээлтэд хүрэхгүй байгаагаас болж ажилтнаа явуулахаас аргагүй болдог байна. Үүнээс гадна тухайн байгууллагын соёл буруу, ажил хийдэг хүнээ үнэлж чаддаггүйгээс болж сайн хүнээ алдаж байна.

Байгууллагын хүний нөөц өөрсдийн ажилд хэрэгтэй хүнээ таньж авч чаддаггүй эсвэл хүнд суртал гаргах зэрэг наад захын хандлагаас үүдэн зарим ажил горилогч дараагийн шатнаас татгалзах тохиолдол гардаг байна. Өндөр цалин авах хүсэлтэй боловч ажлын бүтээмж тааруу, хөдөлмөрийн зах зээлийн шаардлагыг хангахгүй боловсон хүчин олноор гарч байгаа нь компаниуд дахин дахин ажлын байр зарлахад мөн нөлөөлдөг аж. Боловсролын чанар, хүмүүсийн мэргэжил сонголт нөгөө талдаа ажилгүйдлийн суурь шалтгаан болж байна.

Хөдөлмөрийн эдийн засгийг судалдаг эдийн засагч, “Ажил” номын зохиогч Д.Лхагвасүрэн “Улс орнуудын эдийн засгийн бодлогын хамгийн чухал асуудал нь ажил эрхлэлт. Бид ажилгүйдлээ ул суурьтай бодож, ярьж, шийдэл олж чадахгүй цаг их алдаж байна” гэв. Компаниуд ажиллах хүчээр дутмаг болж байгаа нь сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн насны залуучууд амьдралын нөхцөлөө сайжруулахаар хилийн дээс алхах болсонтой холбон зарим эдийн засагч тайлбарлаж байна. Хэрвээ хөдөлмөрийн насны ид хийж бүтээх насандаа яваа залуучуудаа гадагш алдсаар байвал дотоодын компаниудын цаашдын хөгжилд ч энэ нь ихээхэн хор уршиг учруулах нь гарцаагүй.

"Засгийн газрын мэдээ" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (14)

  • (202.9.43.117)

    2019-03-30

    Хүн ганцхан амьдрах амьдралаа өөрөө шийдэх боломж олгосон ардчилал,Батүүл баатар ах баярлаж явдаг.

  • (202.9.43.117)

    2019-03-30

    Өгч байгаа цалин амьдралын хэрэгцээг хангадаг,ажиллах хөдөлмөрийн нөхцөл боломжийг бол хүмүүс гарч ороод байдаггүй юм.

  • (66.181.170.34)

    2019-03-30

    Tsalin baga hen ajilah um be gadad ulsuud geher ondor tsalin ogood mongolchuud aa baga tsalin oghoor hen ajilah um bee

  • Иргэн (202.179.26.47)

    2019-03-29

    Үнэн үг. Хажуугаар зүгээр хумсаа будаад сүлжээ сурталчлаад гоёхоос өөр эрдэмгүй эсвэл лангууны ард хөзөр тоглосон хүүхнүүд залуучууд. Биеийн хүчний ажлыг хийх дургүй. Бүгдийг дээд мэргэжилтэй болгох гэсэн бодлогын гай. Даруй их дээд сургуулийг цөөлж мэргэжлийн сургалтыг сурталчлан цалин нэмж, хүн амаа өсгөх бодлого барихгүй бол хөгжлийн хэрээр ажиллах хүч хүрэлцэхгүй. Эсвэл элдэв үйлдвэр барилга барихч хэрэггүй. Хэт хурдан хөгжлийг хүн амын тоо гүйцэхгүй байна. Удаан бага багаар хөгжих. Даяаршлын зах зээлийн өрсөлдөөн цөөн хүн амтай манайд тохирохгүй байна одоохондоо.

  • зОЧИН (202.21.106.163)

    2019-03-29

    аНХАНААСААЛ КОМПАНИ, ХОРШОО, ЛОМБАРД, ббсб, БАНКУУДЫГ ЗӨВХӨН ХУВЬДАА ХӨРӨНГТЭЙ,ТӨРД АЖИЛЛДАГ ТЭГЭЭД ЗЭЭЛ АВЧ ажлаа амжуулахын тулд хүнээ сургаж+мэрэгшүүлэх гэхээсээ илүү гадны-хятад, солонгос,гм. улсын мафын аргаар л бага цалинтай олон цаг ажиллуудаг байсаныг нуугаад ч яахав дээ? тэд лбанкнаас зээл авч чадна-учир нь тэдэнд зээлийн барьцаа байгаа дээр нь танил тал аав ээж ах нарын тэдний гарын хүмсүүдийн туслалцаа байдаг. Тиймээс "пролетарууд гинжнээсээ өөр алдах юмгүй" гэдэг шиг ажиллах хүчээ ашиггүй зүйлд өгөхгүйн тулд гадагшаа хөдөлмөр хийхээр гарч байгаа билээ.Харин үүнийг ашиглаад төрийн албанд тэсэхээ байсан гарууд монголоо луйвардаж олсон мөнгөөр бас гадагшаа гарч харьд байгаа монголоо хулгайч нартай нийлж шүүрддэг болсон. Төр эзэнтэй бол хүнээсээ илүү машин оруулж байгаад хяналт хийж болно шүү дээ?Монголын доллор гадагнаас машин, тусламжийн нэртэй хуучин хувцас оруулахад ашгилдаг. хичнээн сайн цэвэрлэж угаасан ч арьсны өвчин тэр л хувцасанд л байдаг! тийм ашиггүй наймааг дэмжээд сайн эх үүсвэртэй гээд зээл өгдөг. Монгол залуус үйлдвэр гаргах ямар ч санхүүгийн чадамж байхгүй.Үүнийг дээдчүүл сайн мэдэж байгаа ч хийх хүсэлгүй байгаа шүү дээ?? Тэгээп залуус маань гадагшаа явахаас яахав?

  • (66.181.160.73)

    2019-03-29

    бага цалинтай олон жил ажиллсан туршлага гээд хэцүү ш дээ

  • иргэн (202.179.27.220)

    2019-03-29

    одоо яахав дээ Төр засгийн Буруутай бодлого шийдвэр Ажил олгогч том том Пүүс компаниудын Хямд хөлсөөр Боолын хөдөлмөр хийлгэх гэсэн Уйвайгүй үйлдэл Монгол иргэд ээ Үнэлэх үнэлэмж доогуур Цалин мөнгөө цагтаа өгдөггүй гэх шалтгаануудаас болж л Хөдөлмөрийн насны залуучууд гадагшаа Хүнд хүчир ч гэсэн өндөр цалинтай ажил хийж Амь амьжиргаагаа дээшлүүлэхээр явцгааж байгаа нь тэдний Буруу биш шүү дээ

  • Nymaa (202.179.24.30)

    2019-03-29

    3 cay xunii 1 say n huuhed 1 say n tetgeweriinhen 210 mynga n turiin alban haagch 60 n myngan zahiral tegeheer bas 60 n myngan ded zahiral . buun ih deed surguuli tugsuud darga boloh sonirholtoi zaluuchuudaar duuren.

    Иргэн (202.179.24.30)

    2019-03-29

    Үнэн үг. Хажуугаар зүгээр хумсаа будаад сүлжээ сурталчлаад гоёхоос өөр эрдэмгүй эсвэл лангууны ард хөзөр тоглосон хүүхнүүд залуучууд. Биеийн хүчний ажлыг хийх дургүй. Бүгдийг дээд мэргэжилтэй болгох гэсэн бодлогын гай. Даруй их дээд сургуулийг цөөлж мэргэжлийн сургалтыг сурталчлан цалин нэмж, хүн амаа өсгөх бодлого барихгүй бол хөгжлийн хэрээр ажиллах хүч хүрэлцэхгүй. Эсвэл элдэв үйлдвэр барилга барихч хэрэггүй. Хэт хурдан хөгжлийг хүн амын тоо гүйцэхгүй байна. Удаан бага багаар хөгжих. Даяаршлын зах зээлийн өрсөлдөөн цөөн хүн амтай манайд тохирохгүй байна одоохондоо.

  • Цэцэг (202.179.25.63)

    2019-03-29

    Бага цалингаас гадна харьцаа хандлагат их учир бна. Энэ талаар мнай хувийн ажил олгогч нар анхаарч соёлжих нь чухал бна.Шинээр залуус орж ирэхэд найрсагаар угтан авч байгуулга болон хийх ажлы нь танилцуулж авах хангамж цалин Хөдөлмөрийн АА зэрэг наад захын ажиллах нөхцлийн талаар сайн ойлгуулж товч гэрээ байгуулахаас эхлэж ажилдаа дадтал нь зааварлаж туслан дэмжих нээх гийгүүлж буй мэт захирах зандрах бүдүүлэг авирлах огт хэрэггүй. Хандлага харилцаандаа хувьсгал хий!!! Гадаадад очоод мнай залуус магтуулахаас ад үзэгддэггүй шүү дээ.

  • Зочин (202.21.115.110)

    2019-03-29

    Хувийн компаниуд 1 сая төгрөгийн цалин өгөөд ажлын 6-н өдрөөр өглөө 9-с орой 21 цаг хүртэл ажиллуулж хөдөлмөрийн мөлжлөг хийж байна. Үүнийг хянадаг зохицуулдаг төрийн байгууллага байдаггүй эсвэл байдаг мөртлөө мэддэггүй.

  • Зочин (202.21.115.110)

    2019-03-29

    Монголын компаниуд дандаа гэр бүлийн компани байдаг. Тэгээд ажилчидтайгаа гэрийн үйлчлэгчидтэйгээ харьцаж байгаа юм шиг харьцдаг. Бас маш их илүү цагаар ажиллуулчихаад маш бага цалин өгдөг тэгээд хийлгүүлж байгаа ажил нь тодорхой бус байдаг бүх ажлаа хийлгүүлэх гэдэг.

  • Zochin (202.131.243.190)

    2019-03-29

    Kompaniud, huviin aj ahui negjuud diilenh ni unendee ajilchdaa bool met ajilluuldag, niigmiin asuudald ni anhaardagguitei holbootoi. bas deer zahirangui, deerengui hen ch bish met haritsaj uneldegguitei holbootoi. baga tsalin ogchihood hussen uedee iluu tsagaar ajilluulah, hiij chadahgui bol gar daraagiinh ni oldono geh zergeer daramtladag ni tuiliin tom aldaa. Nogoo taldaa medeeliin tehngologi ondor hogjij bgaatai uyalduulan haana ajliin bair, bolomjiin tsalin ogch bgaag meddeg, damjuulan dor bur medeelel avch bna shuu de. Medeej gadaadad ajillah huseltei bgaa gol shaltgaan ni tsalin. Erhem kompanii zahirluud huniig bol muulj bolnoo, gehdee hunee togtooe gevel zov menejmenttei, bas deer ni ajilchiddaa enerengui zoolon handaj bai l daa. neg mongol hun ajiltai orlogotoi bailgah gej hichee l dee. Bid booliin niigemd amidraagui shuu.

  • зочин (103.20.152.50)

    2019-03-29

    гАДААД ПАСПОРТ ОЛГОСОН ГАДААДАД ГАРГАЛАГ БОЛГОСОН ГЭЭД Л бат үүл их бахархадагийн гай болж байгаа юм даа...

    2019-03-29

    Хүн ганцхан амьдрах амьдралаа өөрөө шийдэх боломж олгосон ардчилал,Батүүл баатар ах баярлаж явдаг.

  • Зочин (221.150.228.61)

    2019-03-29

    Хувийн компаниуд дэндүү бага цалин өгч мөлжиж байгаа юм чинь хэн ажиллах юм .Төсөв ч ялгаагүй