Улаанбаатарт өдөртөө сэрүүсч 5-7 градус дулаан байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

       Өнөөдөр Дорнодын өмнөд, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

Малчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орж, шороон болон цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

  2019 оны 04 дүгээр сарын 04-ний­ 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

      Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 4-9 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсч зөөлөн шороон шуурга шуурна. Хүйтэрч 5-7 градус дулаан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)