Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан байна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр говь, талын нутгаар салхи шуургатай байна.

  2019 оны 04 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи  баруун аймгуудын нутгаар  баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд  6-11 метр, говь талын нутгаар секундэд 12-14  метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Идэр ,Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчим, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар  7-12 градус,  Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 15-20 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 13-15 градус дулаан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)