Ерөнхий сайд Монголын ирээдүйд гэрэл асаав

Монголын гэрэлт ирээд үй болсон хүүхэд багачуудад хандсан ажил өдөр тутам хийгдэж, тэдний төлөө байнгын санаа зовниж байдаг ч үндэсний хэмжээний дорвитой ажил хийж байсангүй гээд хэлчихэд хүүхэд багачуудынхаа өмнө нүгэл хураахгүй л болов уу. 
Монголын гэрэлт ирээд үй болсон хүүхэд багачуудад хандсан ажил өдөр тутам хийгдэж, тэдний төлөө байнгын санаа зовниж байдаг ч үндэсний хэмжээний дорвитой ажил хийж байсангүй гээд хэлчихэд хүүхэд багачуудынхаа өмнө нүгэл хураахгүй л болов уу. Тэр тусмаа манай төрийн эрх мэдэл бүхий өндөрлөгүүдээс ч энэ тал дээр төдийлөн анхаарч байсангүй. Огт анхаараагүй гэж хэлэх гэсэн хэрэг биш. Өдөр тутмын хэрэгцээ, сургалтын чанар, сурах орчин нөхцөл гээд зөндөө л анхаарч ажиллаж байна. Хамгийн гол нь Монголын нийт хүүхэд, гэрэлт ирээдүйгээ үндэс сууриар нь хамгаалах томоохон хэмжээний төсөл хөтөлбөр, аян явагдаж байгаагүйг л хэлэх гэсэн хэрэг. Харин Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд гуравдугаар сарын 19- ний өдөр “Эрүүл хүүхэд” аяныг орон даяар эхлүүлсэн нь нүдээ олсон ажил болов. Бид ийнхүү гэрэлт ирээдүйгээ үндэсний хэмжээнд томоохон зорилгын хүрээнд авч үзэхгүй бол болохоо больсон гэдгийг энэхүү арга хэмжээний үеэр олон хүмүүс хэлж байлаа. Манай улсыг хүүхэд залуучуудын орон хэмээдэг. Тэр дундаа манай улсын нийт хүн амын 36 хувийг 18 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа нь нэгийг өгүүлэх биз. 

Аяны хүрээнд олон бүтээлч ажил хийгдэх юм билээ. Жишээлэхэд, 18 хүртэлх насны бүх хүүхдийг дотор, амны хөндий, чих, хамар хоолой, нүдний ерөнхий үзлэгт хамруулж, бие бялдрын хөгжлийг үнэлж, эрүүл болгох, хүүхдийн эрүүл мэндийн тухай мэдээллийн сан бий болгон, эрүүл мэндийн байгууллагуудын бүртгэлийг сайжруулах зорилго тавьжээ. Энэ үеэр Ерөнхий сайд С.Батболд “Улс орны ирээдүй болсон хүүхэд, багачууд эрүүл байх нь амжилтад хүрэх үндэс” хэмээн үзэж, энэхүү аянаа өөрөө ахлан ажиллаж байгаагаа ч дуулгасан юм. Мөн тэрбээр цааш хэлэхдээ хүүхдийн өвчлөлийг арилгах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхээс гадна эрүүл орчинд сурч боловсрох, амьдрахад төр, засгаас эхлээд эцэг, эхчүүд бүгд хамтран зүтгэх ёстой. Мөн эрүүл мэндийг дэмжигч цэцэрлэг, сургууль, хамт олон болоход идэвхтэй оролцож, хүүхдийн төлөө хүн бүр За гэж хэлэхийг Засгийн газрын тэргүүний хувьд уриаллаа. 

Үндэсний аюулгүй байдлын талаар бид амаа цангатал ярих атал гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачууддаа төдийлөн анхаарал тавиагүйг энэ өдөр олон хүн ойлгосноо ярьж байв. Ирээдүйдээ чиглэсэн тусгай төсөл хөтөлбөр байдаггүй улс орон гэж үгүй ч үндэсний хэмжээнд ийм даацтай ажил эхлүүлж байсан нь манай улсын түүхэнд нэн ховор. Харин уг аян үндэсний хэмжээнд ирээдүй рүүгээ хандсан ажил болж байгаа нь сайн хэрэг. 

Хүүхдийг багаас нь эрүүл мэндэд нь биш сурах орчин, амьдрах нөхцөлд нь нийгэм ч тэр, эцэг эх нь ч тэр анхаарал Ерөнхий сайд Монголын ирээдүйд гэрэл асаав С.БАЯР хандуулдаг нь үнэн. Гэтэл эрүүл мэндэд нь бага анхаарснаас хүүхэд өсч том болох тусам өвчлөх хандлага бий болдог. Тиймээс бид ирээдүйд ямар нэгэн байдлаар өвчтэй хүн бэлдэж өгч байсан гэхэд тэгтлээ хилс болчихгүй. Бага залуу хүүхэд яасан гэж бие нь өвдөх билээ гэсэн монголчууд бидний төрөлхийн араншин өөрсдийгөө ийм байдалд аваачсан байх. Бага насанд нь анхаарахгүй байсаар ид ажил хийж, хөдөлмөрлөх насанд нь эмчлэх хандлага байсаар байна. Тиймээс энэ бүгдийг гярхай харж, нүдээ олсон ажил эхлүүлсэн гүйцэтгэх засаглалын тэргүүнд хурсан олон талархаж байна лээ. 

Өмнө нь манай улс “Эрүүл монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлсэн ч үүнд хүүхэд, залуус хамрагдаагүй. Өнөөх л хүүхэд өвддөггүй гэсэн монгол сэтгэлгээний нэг илрэл энэ болов уу. Статистик тоо баримтаас харвал 10 мянган хүүхдэд ногдох өвчлөл нялхсын хувьд 48,5, 1-4 хүртэлх насанд 72,3, 5-15 насанд 126,7, 16-19 насанд 66,8 хувьтай байгаа юм. Хүүхдүүд ихэвчлэн амьсгал, хоол боловсруулах болон шээс, бэлгийн тогтолцооны өвчин тусдаг бол өнгөрсөн жил эрүүл мэндээр цэргийн албанд тэнцээгүй залуусын дунд нүдний эмгэг, чих, хамар хоолой, жин, өндрийн алдагдал, мэдрэлийн өвчин зонхилжээ. Түүнчлэн салбар хариуцсан сайдын хэлснээр бол манай улсын насанд хүрсэн, архаг өвчтэй хүмүүсийн 60 хувь нь хүүхэд насандаа өвчилж, энэ нь олон жилийн дараа бусад өвчний суурь болж архагшдаг байна. Иймээс аяны хүрээнд 18 хүртэлх насны бүх хүүхдийг ерөнхий үзлэгт хамруулж, өвчтэй бол эмчлэх нь ирээдүйдээ хийж байгаа том хөрөнгө оруулалт гэж байлаа. 

Монголын ирээдүйн хамгийн чухал зүйл бол эрүүл монгол хүн байх учиртай. Боловсролын хувьд бол дэлхийн хаанаас ч “хүний хүү эрдмийг өвөрлөн” ирж буй. Хэдий их эрдэм байлаа ч бие өвчтэй бол ухаан саруулсана гэж үгүй. Тэгэхээр хүүхэд багачуудынхаа эрүүл мэн дэд анхаарах нь яах аргагүй өнөөдрийн тулгамдсан асуудал байсан. Үүнийг зөвхөн эрүүл мэн дийн салбар, нэг төрийн бус байгууллага хийх ямар ч аргагүй байлаа. Харин Засгийн газрын хэмжээнд авч үзээд гүйцэтгэх за саг лалын тэргүүн өөрөө энэ аяныг ахалж байна гэхээр аргагүй нэгийг өгүүлнэ. Энэ нь өнөөгийн төр засгийн бодлого өнөөдөр маргаашаа харсан биш, алс хэтээ, ирээдүйн зүг чиглэж байгаагийн нэг илрэл биз. Түүнээс биш улс орны эдийн засгийн хувьсгал хөгжил, хэтийн төлөв гээд 10,20 жилийн хугацаатай зүйл ярьж суух яах вэ. Энэ бол гэрэлт ирээдүйн дэргэд инээдтэй зүйл. Эдийн засгийг төрийн хар хайрцагны бодлогоор өсөх газар нь өсгөөд бууруулах газар нь бууруулаад аваад явчихаж болно. Харин ирээдүй хойчийн маань эрүүл мэнд гэгч юу юунаас чухал шүү дээ. Уул уурхайн баялаг, дэлхий нийтийн боловсрол, эдийн засгийн хувьсгал энэ тэр үүний дэргэд юу юм бэ
С.Баяр
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)