Эх хүүхдийн үндэсний төвийн дарга Ш. Энхтөр: Шүд цооролтын өвчин зонхилж байна
- 2012-03-21
- Эрүүл мэнд
- 0
“Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” аяны хүрээнд Эх хүүхдийн эрүүл
мэндийн үндэсний төвөөс ШШГЕГ-ын хорих 411-р ангид хичнээн эмч ажиллаж
байна вэ?

Энэ аяны хүрээнд манай төвөөс Хүүхдийн эмнэлэгийн дарга Баясгалантайгаар ахлуулсан нийт 9 эмч ажиллаж байна. Нүдний эмч, хүүхдийн эмч 2, дотоод шүүрлийн эмч, чих, хамар хоолойн эмч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллалаа. Ерөнхийдөө бид тус ангийн 40 хүүхдийг үзэж эрүүл мэндийн сандаа оруулна. Хоёрдугаар үе шатанд энд илэрсэн өвчнүүдийг нь эрүүл болгох шатандаа явагдана. Тэр үед бид нар ШШГЕГ-тай хамтран шаардлагатай үед манай төв дээр ирж эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулна. Мөн ерөнхийдөө мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөөд манай эмч нар дуудагдан ирж эрүүлжүүлэх үйл ажиллагаа явуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.
Аян эхлээд гурав хонолоо, үзлэгт хамрагдаж буй хүүхдүүдийн зонхилох өвчин юу байна вэ?
Ерөнхийдөө аян маань эхлээд гурав хонож байна. Долоо хоног бүрийн тав дахь өдөр улсын хэмжээнд тоо баримтаа нэгтгэнэ. Энэ аяны эцэст статистик боловсруулалт хийгдэнэ. Тэрний дараа нийтэд нь дүр зураг гарна. Хувиарын дагуу нэг дэхь өдөр манай төв дээр 120 гаруй хүүхэд үзлэгт хамрагдсан. Үзүүлсэн хүүхдүүдийн 54 орчим нь шүд цооролтын өвчтэй байсан. Мөн 20 орчим хүүхэд нь сул хараатай байсан. Гэхдээ энэ нүдний хараа муу байсан гэдгээ урд нь мэдээгүй байсан. Тэгэхээр одоо сул харааны өвчтэй хүүхдүүдээ эмчлэх үүднээс нүдний шил тохируулах, хараа муудахаас гүнзгийрэн даамжрах өвчнөөс сэргийлнэ гэсэн үг. Нилээн олон хүүхдэд хоолойн ангина, бөөр шээсний замын өвчин илэрсэн. Энэ өвчлөлүүд өсвөр үеийнхний дунд их байна. Энэ аяны ач холбогдол нь юу гэж гарах вэ? гэхээр яг хүүхдийн нас бүрд ямар өвчин зонхилж байна, тэрэн дээр нь үндэслээд яаж эрүүл мэндийг нь хамгаалах вэ? гэдэг бодлогоо чиглүүлэх нь энэ аяны ач холбогдол юм.
Ч. Батцэцэг
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)