Эрүүл мэндийн дэд сайд Ж. Цолмон ШШГЕГ-ын хорих 411-р ангид ажиллалаа

-Өнөөдөр та ШШГЕГ-ын хүүхдийн 411-р хорих ангийн хүүхдүүдтэй уулзлаа. Энэ талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач
-Өнөөдөр та ШШГЕГ-ын хүүхдийн 411-р хорих ангийн хүүхдүүдтэй уулзлаа. Энэ талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач

-За өнөөдөр тэгэхээр 411-р хорих ангийн хүүхдүүдтэй ирж уулзаж байна. Монгол Улсын Ерөнхий Сайдын санаачилсан “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” аяныг улс орон даяар өрнүүлсэн. Өнөөдөр яг үзлэг хийх багтайгаа хамт хүүхдийн хорих анги дээр ирэн хүүхдүүдтэйгээ танилцан уулзаж, үзлэгээ хийлээ. Энд 43 хүүхэд хохирогддог юм байна. 16-18 насны хүүхдүүд хүмүүжиж байгаан байна.    Нарийн мэргэжлийн болон, чих хамар хоолой, дотоод шүүрлийн, нүд, шүдний эмч нар үзлэг хийж байна. Ямар ч гэсэн эхний шатанд орон даяар хүүхдийн мэдээллийн цахим сан бий болгоно. Үүнд 0-18 насны бүх хүүхдийг хамруулах ёстой. Өнөөдөр энд үзлэгээ хийчихээд дараа нь хэнд ямар онош байна тэрийг нь эмчлэх тал дээр түлхүү ажиллана.

-Эрүүл хүүхэд аяны явц хэдэн хувьтай байна.


-Одоогийн байдлаар нийт улс орон даяар үзлэгт хамрагдсан хүүхдийн тоо хараахан ирээгүй байна. Эхний өдөр гэхэд нийслэлийн хэмжээнд 650-аад хүүхэд үзсэн. Үүний 53% нь ямар нэгэн өвчлөлтэй байсан. Иймээс энэ аян маань үр ашгаа нилээн өгнө гэж бодож байна. Ялангуяа хүүхдүүдийн нас, хүйс, хаяг, оношоор нь ангилаад цаашид тухайн хүүхдийг хянаж эргэн дуудах ийм боломж бүрдэж байгаа юм.





Ч. Батцэцэг

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)