Халдвар хамгааллын дэглэм алдагдсан байжээ

Зүүн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүүхдийн тасагт хяналт эрүүл ахуй халд вар судлалын хяналтад Дорнодын Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийсэн байна. 
Зүүн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүүхдийн тасагт хяналт эрүүл ахуй халд вар судлалын хяналтад Дорнодын Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийсэн байна. Энэ үеэр өрөө тасалгааны агаар солилцоо хангалтгүй, бүгчим халуун, сахиурын болон эргэлтийн халдвар хамгааллын дэглэм алдагдсан. Сувилагч нь тариа хийхэд шаардлагатай зүйлсээ бэлтгэдэггүй, нэг удаагийн бээлийг бүх үйл ажиллагааны турш хэрэглэж хэвшээгүй зөрчил илэрчээ. Мөн гар угаах зааврыг бүрэн эзэмшээгүй, эмнэлгийн дотоод халдвар хамгааллын дэглэмийн талаархи мэдлэг дутмаг, дотоодын хяналт сул, угаалга цэвэрлэгээ хангалтгүй. Тарианы өрөө, эрчимт эмчилгээний өрөө, хэвтэн эмчлүүлэгсдийн тасгаас шинжилгээ авахад 41.46 хувь нь нянгийн бохирдолттой. Эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм алдагдсан, эмнэлгийн дотоод халдвар үүсэх эрсдэлтэй төвшинд байжээ.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)