Өнөөдөр сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр
Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдрийг жил бүр тэмдэглэж ирсэн бөгөөд
энэ жил манай улсын хувьд “Бид сүрьеэгүй Монголд амьдрахыг хүсэж байна”
уриа дэвшүүлэн ажиллаж байна.
Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдрийг жил бүр тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил манай улсын хувьд “Бид сүрьеэгүй Монголд амьдрахыг хүсэж байна” уриа дэвшүүлэн ажиллаж байна. Амьсгалын замаар дамждаг нийгмийн халдварт өвчний халдварыг 2011 онд Улаанбаатарт шинээр 2206 хүн авсан нь улсын хэмжээнд бүртгэгдсэн сүрьеэ өвчний 55.4 хувийг эзэлжээ. Халдвар авсан хүмүүсийн 69 хувь нь хөдөлмөрийн идэвхтэй буюу 16-44 насныхан байна. Түүгээр барахгүй манай улс бүсийн 37 орноос сүрьеэгийн тархалт өндөртэй орны тоонд багтдаг. Ханиад томуутай ижил замаар халдварладаг энэ өвчнөөр хэн ч өвчилж болно. Сүрьеэ өвчин хүн амын нас баралтын шалтгааны зургаадугаарт орж байна. Эмчилгээгээ таслахгүй тууштай хийлгэвэл сүрьеэ бүрэн эдгэрдэг өвчин аж.
Ч. Батцэцэг
www.UNEN.mn
Сэтгэгдэл (0)