“Сүрьеэгүй ирээдүй” гар зургийн уралдаан боллоо

3 сарын 24-ний Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан 21 аймаг, 9 дүүргийн хүүхдүүдийн дунд “Сүрьеэгүй ирээдүй” гар зургийн уралдаан зарласан бөгөөд уралдаанд аймаг, дүүргээс нийт 428 бүтээл ирж, хүүхдүүд маань идэвхтэй сайн оролцлоо.
3 сарын 24-ний Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан 21 аймаг, 9 дүүргийн хүүхдүүдийн дунд “Сүрьеэгүй ирээдүй” гар зургийн уралдаан зарласан бөгөөд уралдаанд аймаг, дүүргээс нийт 428 бүтээл ирж, хүүхдүүд маань идэвхтэй сайн оролцлоо. Уралдааныг 6-11 нас, 12-16 насны ангиллаар шалгаруулан 1, 2, 3, тусгай байруудыг насны ангилал тус бүрээр нь  өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнан урамшууллаа.Тус гар зургийн уралдааныг “Оюу толгой” ХХК санхүүжүүлжээ. Мөн шалгарсан бүтээлүүдийг “Сурагч” сонинд нийтлэн гаргасан бөгөөд дээрх бүтээлүүдээр сүрьеэ өвчний талаарх мэдээлэл бүхий ширээний хуанли хэвлүүлэхээр бэлтгэжээ.

Шалгарсан бүтээлүүд:

                        6-11нас  1-р байр М.Улсболд /Хэнтий аймаг /
                                      2-р байр Б.Тогтуун /Хэнтий аймаг /
                                      3-р байр Э.Анхбаяр /УБ, 4-р сургууль /
                                      Тусгай  байр Б.Золжаргал /УБ, 4-р сургууль /

                      12-16 нас  1-р байр Д. Дорж /Хөвсгөл аймаг /
                                      2-р байр Б. Мишээл /Сүрьеэгийн клиникээс /
                                      3-р байр С.Будсүрэн /Говьсүмбэр аймаг /
                                      Тусгай байр Ж.Жанаргуль /Дархан-Уул аймаг /







Ч. Батцэцэг

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)