“Алтан чагнуур”-ийн эзэд удахгүй тодорно

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо “Алтан чагнуур” хүндэтгэлийн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагааг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ энэ сарын 30-ны өдөр СТӨ-нд болно.

 “Алтан чагнуур” дээд шагнал нь ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд эрдэм чадлаа зориулан цаг наргүй зүтгэж байдаг ард түмнийхээ дунд алтан гартай эмч гэж хүндлэгдэж байдаг эмч нараа  алдаршуулах тэдэнд ажиллах урам зориг өгсөн нэр хүндтэй шагнал юм.
Уг шагналд нийслэл хотын болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 50 гаруй эмч нар нэр дэвшиж байгаа бөгөөд энэ жил нарийн мэргэжлийн төрлөөр 15 эмчийг “Алтан чагнуур” шагналын эздээр тодруулах ажээ.

Ч. Батцэцэг

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)