Эрүүл мэндийн дэд сайд Ж. Цолмон ШШГЕГ-ын харьяа “Эмэгтэйчүүд”-ийн гэх тодотголтой 407-р ангид ажиллалаа.

За өнөөдөр бид Монгол Улсын Ерөнхий Сайд С. Батболдын санаачилсан “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” аяны хүрээнд ШШГЕГ-ын харьяа 407-р хорих анги дээр ирээд байна.
                                        Монголын ирээдүй хориход өсөж байна
Эрүүл мэндийн дэд сайд Ж. Цолмон болон Эх хүүхдийн эрүүл мэндийн  үндэсний төвийн Хүүхдийн эмнэлэгийн дарга Б. Баясгалантайгаар ахлуулсан эмч нарын баг ШШГЕГ-ын харьяа 407-р хорих ангид хүмүүжиж буй эхчүүдийн хүүхдүүдийг “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд үзлэг шинжилгээнд хамрууллаа. Тус хориход 0-1 насны найман хүүхэд ээжтэйгээ цуг байдаг аж. Мөн арван сартай хоёр ихэр хүү ээжтэйгээ амьдарч байна. Нэг нас хүрээд хүүхдүүдийг эхээс нь салган өөр хүний асрамжинд буюу аавд нь эсвэл хамаатан саданд нь өгдөг гэнэ. Тээж түрүүлсэн үрээ нэг нас хүрмэгц нь эхээс нь холдуулна гэдэг энэ газрын хамгийн сэтгэл эмзэглүүлсэн зүйл юм. Мөн энд удахгүй нярайлах гурван эмэгтэй байгаа юм байна.  
 
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн эмнэлэгийн  захирал Анагаах ухааны доктор Б. Баясгалантай:
За өнөөдөр бид Монгол Улсын Ерөнхий Сайд С. Батболдын санаачилсан “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” аяны хүрээнд ШШГЕГ-ын харьяа 407-р хорих анги дээр ирээд байна. Энэ ангид насанд хүрээгүй охидууд, 0-1 настай хүүхэдтэй эхчүүдийн хүүхдүүдийг үзэхээр ирлээ. Хүүхдийн эмч 2, Чих хамар хоолой, нүд, шүд, бүртгэлийн ажлын сувилагчтайгаа нийлээд найман эмчийн бүрэлдэхүүнтэй баг ирлээ. 
 

Эрүүл мэндийн дэд сайд Ж. Цолмон:
Тэгэхээр энд 0-1 насны найман хүүхэд ээжтэйгээ хамт байдаг юм байна. Энэ хүүхдүүдийн өндрийг хэмжих, жинг хэмжих, ээжтэй нь хамт хэмжих нарийн тоног төхөөрөмж байдаггүй. Тиймээс энэ бүгдийг нь бүртгэж аваад   дараагийн ээлжинд өгөх бодолтой байна. Одоогийн байгаа жин нь том хүмүүсийг хэмждэг аппарат юм. Хүүхдүүд энд нэг нас хүртлээ ээжтэйгээ байж, ер нь хүүхдүүд хоёр нас хүртлээ дор хаяж зургаан сар эхийнхээ сүүг  амлаж хооллож байсанаар тухайн хүүхдийн цаашдын өсөлт, уураг тархины хөгжил маш сайн явагддаг. Тэр утгаараа ийм насны хүүхдүүд энд ээжтэйгээ байгаа. Нэг нас хүрээд тусгаарлагддаг юм байна. Бас хүүхдүүдэд нэн шаардлагатай эрүүл мэндийг нь анхаарах үүднээс тоног төхөөрөмжийг өгье гэж төлөвлөлөө. Мөн эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа Азийн хөгжлийн банкны тусламжаар таван дүүргийн бүх хүүхдүүдийг бичил хоол тэжээлийн төсөлд оруулдаг. Мөн ээж нарыг нь бүртгэлд хамруулан тусладаг. Тэр төслийнхөө хүрээнд энд цөөхөн хүүхэд байгаа учраас цаашид байх хугацаанд нь бичил тэжээлээр хангах бодолтой байна. Харин ч бусад энгийн эмэгтэйчүүдийг бодвол эмч нартаа тогтмол үзүүлдэг, эичилгээ үйлчилгээ авах тал дээр гайгүй сайн бүрдсэн гэж үзэж байгаа. Түрүүчийн удаа Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр энд ирж зургаан нарийн мэргэжлийн эмч нарыг авчран энд байгаа хүүхдүүд болон ээж нарыг нь үзлэг шинжилгээнд хамруулсан.
Сүүдэрт амьдралыг орхин тэнгэрлэг ээж, сайхан хань, ачлал асралын билэгдэл болохын төлөө тэмцэж тэвчээр ухаарал, итгэлийг олох нь бидний эрхэм зорилго хэмээх өгүүлбэр тэдний соёл хүмүүжлийн самбар дээр харагдлаа. Иймээс энд байгаа бүх сайхан ээж нар болон охидууддаа өөртөө итгэлтэй, сэтгэлийн хаттай байж хайртай бяцхан үрс болон халуун дулаан гэр бүлдээ хурдан очоорой гэж захимаар байна. 
 


Ч. Батцэцэг
www.UNEN.mn



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Эба (202.179.16.145)

    2012-03-26

    Цолмон сайдаа одоо болиочээХүмүүсийн сэтгэл эмзэглүүлсэн зүйлүүд дэээр битгий дөрөөлөөд байлдаа Та нар хэзээ ингэтлээ ард түмэндээ санаа тавьдаг байсан юм бэ

  • rt (124.158.64.213)

    2012-03-25

    ene 1 balai huuhen oroi bolgon l zuragtaar gardag bolj ene huuhnuudiig deed alban tushaald tavimaargui bgaanshde tsetserlegiin darga l hamgiin deed ni bmaar bgaan shu