Нийслэлд 7 төрлийн халдварт өвчний 294 тохиолдол бүртгэгджээ

Гуравдугаар сарын 17-23-ны долоо хоногийн байдлаар Улаанбаатар хотод 7 төрлийн халдварт өвчний 294 тохиолдол бүртгэгджээ.
Гуравдугаар сарын 17-23-ны долоо хоногийн байдлаар Улаанбаатар хотод 7 төрлийн халдварт өвчний 294 тохиолдол бүртгэгджээ. Вируст гепатит -44, салхин цэцэг-31, гахай хавдар-186 хүн өвчилсөн байна. Мөн Улсын хэмжээнд 169476 хүн амбулаториор үйлчлүүлсэн нь өмнөх 7 хоногоос 24 мянга гаруй хүнээр нэмэгдэж, үзлэгийн  9.9% нь “томуу томуу төст” гэж оношлогдож, өмнөх 7 хоногоос 0.5%-иар буурч, өнгөрсөн оны мөн үеэс 3.3%-иар өсчээ.
Нийслэлд 73.376 хүн амбулаториор үйлчлүүлсний 5726 хүн буюу 7.8% нь ТТӨ-тэй гэж оношлогдож, өмнөх 7 хоногоос 1.9%-иар, өнгөрсөн оны мөн үеэс 0.3%-иар өссөн аж.
Ер нь Улаанбаатарт ТТӨ-өөр өвчлөгсдийн  83.4%-ийг 15 хүртэлх насны хүүхдийн өвчлөл, 54.4%-ийг 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж, өмнөх 7 хоногтой харьцуулахад 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл 2.7%-иар нэмэгджээ. УБ хотын хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 54.6%-ийг ТТӨ-ий дуудлага эзэлж, өмнөх долоо хоногоос 6.6%-иар, өмнөх оны мөн үеэс 6.4% -иар тус тус илүү байна.
Дашрамд аймгуудад амбулаторийн үзлэгт ТТӨ 11.5%-ийг эзэлж, өмнөх 7 хоногоос 0.5%-иар, өнгөрсөн оны мөн үеэс 5.6%-иар илүү байна.  Архангай(25.3%), Дундговь (17.3%), Хэнтий (21.8%) аймгуудад өвчлөл хамгийн өндөр байна.

Ч. Батцэцэг   

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)