Жингээ хасах нь эрчүүдийн бэлгийн эрүүл мэндэд тустай

Нэгэн шинэ судалгаагаар жингээ хасах нь эрчүүдийн бие махбодийн эрч хүчийг нэмэгдүүлээд зогсохгүй, сексийн хүсэл тачаалыг ихэсгэдэг болох нь  болох  батлагдсан байна.
Нэгэн шинэ судалгаагаар жингээ хасах нь эрчүүдийн бие махбодийн эрч хүчийг нэмэгдүүлээд зогсохгүй, сексийн хүсэл тачаалыг ихэсгэдэг болох нь  болох  батлагдсан байна. Түүнчлэн, тарган хүмүүст ихэвчлэн тохиолддог шээс гадагшлуулах үеийн  бэрхшээлээс ангижирч болохыг тус судалгаа харуулжээ.
Профессор Гари Виттертээр ахлуулсан судалгааны багийнхан 56 хоногийн турш илүүдэл жинтэй 31 эрэгтэй дээр уг туршилтыг явуулсан бөгөөд судалгааны явцад эрчүүдэд илчлэг, нүүрс ус багатай, уураг өндөртэй хоолны дэглэмийг тусгайлан бичиж өгсөн байна. Судлаачид тарган эрчүүдийн өдөр тутам авдаг илчлэгийн хэмжээг 600-аар багасгахаар ийнхүү зорьсон аж.
56 хоногийн дараа судалгааны үр дүнг харгалзан үзэхэд, эрчүүдийн ихэнхи нь хоолоо сойх, дасгал сургуулилт хийхгүйгээр биеийнхээ нийт жингийн таван хувийг хасч чадсан байсан бөгөөд энэ нь тэдний шээс гадагшлуулах болон бусад бэлгийн эрүүл мэндтэй холбоотой асуудлаасаа асар богино хугацаанд ангижирахад туслаад зогсохгүй сексийн хүсэл тачаалыг нь нэмэгдүүлж, эр эмийн харилцаанд ч эерэг нөлөө үзүүлжээ.Судлаачдын хэлж байгаагаар, хоолны тус тэжээллэг дэглэмийг 12 сарын турш барихад бэлгийн эрүүл мэндийн асуудлаар дахин ам ангайхгүй болох гэнэ.
Виттерт хэлэхдээ багахан хэмжээний жин хаяхад үзүүлж буй эерэг нөлөөлөл хүн бүхэнд эрүүл мэндээ сахин хамгаалах, илүүдэл жингээсээ хасахад түлхэц болоод зогсохгүй өөрийн эрүүл мэнддээ төдийлөн анхаарал тавьдаггүй эрчүүд үүнийг хэрэгжүүлснээр бодит үр дүнд хүрэх боломжтой гэдгийг нотоллоо хэмээн судалгааны үр дүнгээ тайлагнасан байна.  
                                                                                                                          О.Удвал
                                                                                                                                                                                                                 www.UNEN.mn
                                                                                                                                                                                                                                                                                                                                         
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)