Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
- 2019-08-26
- Зурхай
- 0
Аргын тооллын наймдугаар сарын 26, Сумъяа гариг. Билгийн тооллын 26, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 06:01 цагт мандан 19:46 цагт жаргана. Энэ өдөр бурханд залбирах, хониноос ашиг шим авах, хот тосгон барьж эхлэх, мал гадагш өгөх, ажилчин авах, хурим найр хийх зэрэгт сайн. Эм найруулах, хануур төөнүүр хийлгэх, анагаах үйл хийх, цэрэг хөдөлгөх зэрэгт харш.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Сэтгэгдэл (0)