Цаашид бөнжигнөж чадашгүй нь ...

-Төрийн гурван өндөрлөгт хамаатуулав -

Хавдрын эмнэлэгт өдөрт 12-15 хүн нас бардаг. Энэ тухай хэн ч ярьдаггүй. Улсын хэмжээнд Хавдрын ганцхан эмнэлэгтэй. Хавдраар өвдсөн бүхэн энэ эмнэлгээр үйлчлүүлэх гэхээр 2-4 сарын дугаарлалт үүсдэг. Эцсийн шатандаа орсон өвчтөн бүхэн өвдөхгүй байж байгаад нартаас буцах эрхтэй. Гэтэл хөнгөвчлөх тасгийн хүрэлцээгүйгээс болоод тэд энэ тасагт хэвтэж чаддаггүй. Бас хавдрын онош тавиулсан иргэн эмчүүлэх эрхтэй. Гэтэл үнэ ихтэй оношлох аппараттай хувийн эмнэлэгт очиж зураг авахуулсанаас групп бичүүлээд хэдэн төгрөгөөрөө үр хүүхэддээ талхны мөнгө залгуулсаар орчлонгоос буцаж байна.

Гэтэл Засгийн газар, УИХ Хавдрын шинэ эмнэлэг барих тухай ам ч ангайдаггүй. Сэтгүүлч миний бие өөрийн хүсэл зорилго нэгт нөхөдтэйгөө "Элэг нэгт монголчууд сан" байгуулаад хавдар, хавдрын эмнэлэг тойрсон асуудлаар сүүлийн 5 жил тууштай хөөцөлдлөө. Яавал шинэ эмнэлэгтэй болох гарцыг олох гэж ХСҮТ ийн захирал Чинбүрэн бас бусад хүмүүстэй нийлэн мөн ч их бөнжигнөлөө. Эрх мэдэлтэн албан тушаалтнуудын эвийг олж энэ ажлыг эхлүүлэхээр бөхөлзөж, тонголзож үзлээ. Бид л "ингэмээр байна, тэгмээр байна" гэж бөхөлзөж нахилзахаас тэд хэзээ ч "бид ингэе" гэж тонголзсонгүй. Цаашид бөнжигнөж чадашгүй нь ээ.... Үйл ажиллагаагаа хурцатгах хэрэгтэй болжээ.

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)