Улаанбаатарт өдөртөө 23-25 градус дулаан байна
- 2019-08-30
- Цаг агаар
- 0

Малчид, тариаланчид,хадланчдад зориулсан мэдээ:
9-р сарын 2-ныг хүртэл ихэнх нутгаар бороо хур багатай, өдөртөө дулаан байж, тариа, ногоо хураах, хадлан тэжээл бэлтгэх таатай нөхцөл бүрдэж байна.
2019 оны 08 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 21-26 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 29-34 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 23-25 градус дулаан байна.

Сэтгэгдэл (0)