Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
- 2019-09-19
- Зурхай
- 0
Аргын тооллын есдүгээр сарын 19, Бархасбадь гариг.
Билгийн тооллын 20, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 06:33 цагт мандан 18:57 цагт жаргана.
Энэ өдөр бурханд залбирах, хониноос ашиг шим авах, хот тосгон барих, мал гадагш өгөх, ажилчин авах, хурим найр хийх зэрэгт сайн. Хануур төөнүүр хийлгэх, эм найруулах, анагаах үйл хийх, цэрэг хөдөлгөх зэрэгт харш.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл (0)