БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээ дуусгаад буцаж ирсэн иргэдийн анхааралд

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай “ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-ийн хүрээнд ажиллаж байгаа билээ.

Нутаг буцах хөтөлбөрийг дэмжих ажлын хүрээнд БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээ амжилттай дуусгаж, суугаа орны дэвшилтэт технологиос суралцан нутаг буцаж ирсэн иргэдийг ажилд зуучлах “Хөдөлмөрийн яармаг”-ийг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээнд гадаад, дотоодын ажилч олгогч 50 орчим компани оролцож, ажлын анкет, ярилцлага хийх тул сонирхосон иргэд өргөнөөр оролцно уу.

 Ерөнхий зохион байгуулагч: БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь EPS төв.

Хамтран зохион байгуулагч: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Солонгос ажил хэрэгч иргэдийн нийгэмлэг.

 

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ГАЗАР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)