Төрийн далбаа урсан Ч.Лодойсамбууд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна
- 2019-09-28
- Нийгэм
- 0

Улаан бал нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ч.Лодойсамбууг цагдаагийн байгууллгаас төрийн далбаа урсантай холбоотойгоор зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.
Ингэхдээ сэтгүүлч Ч.Лодойсамбууд Зөрчлийн тухай хуулийн 15.20.2-т зааснаар зөрчлийн хэрэг нээсэн байна. Уг зүйлд “Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль зөрчих: Төрийн бэлгэ тэмдгийг санаатайгаар гуйвуулан өөрчлөх, устгах, гэмтээх зэргээр гутаасан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” Гэж заажээ.

Сэтгэгдэл (0)