Улаанбаатарт эрс сэрүүсч 9-11 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд:

Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орж, эрс сэрүүсч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 10 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр,  ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр сэрүүсч 4-9 градус, Алтайн  өвөр говь болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Хур тунадас орноСалхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Эрс сэрүүсч 9-11 градус дулаан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)