Гахайн хавдрын өвчлөлийн өнөөгийн байдал
- 2012-03-31
- Эрүүл мэнд
- 0
2011 онд гахайн хавдраар өвчилсөн тохиолдол манай улсад 1016 бүртгэгдэж, 10000 хүн ам тутамд 3.7-д нь тохиолдож байсан.

2011 онд гахайн хавдраар өвчилсөн тохиолдол манай улсад 1016 бүртгэгдэж, 10000 хүн ам тутамд 3.7-д нь тохиолдож байсан. Энэ он гарсаар 2012 оны эхний 2 сард 854 тохиолдол бүртгэгдж, энэ гуравдугаар сард үргэлжлэн гарсаар байгаа нь өмнөх онтой харьцуулахад өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Гахайн хавдраар хүүхдүүд голдуу өвчлөх магадлал өндөр байдаг. Одоогоор Улаанбаатар хотод зонхилон гарч, сургуулийн насны хүүхдүүд нийт өвчлөгсдийн 65.4 хувийг эзэлж байна. Манай улсад 2009 оноос гахайн хавдар, улаан бурхан, улаанууд өвчний эсрэг вакциныг хоёр тунгаар есөн сартай, хоёр настайд нь хийж эхэлснээр түүнээс хойш төрсөн хүүхдүүд өвчлөх нь харьцангуй бага, харин таваас дээш насны хүүхдүүд зонхилон өвчилж байгаа тул эцэг эх, хүүхдийн байгууллага анхаарах хэрэгтэй байна.3дугаар сарын 17-23-ны 7 хоногт Улаанбаатар хотод гахай хавдарын халдварын 186 тохиолдол бүртгэгдэж, ХӨСҮТ-д 150 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна.
Ч. Батцэцэг
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)