Гурван уулзварын гэрлэн дохионд өөрчлөлт орууллаа

Замын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх уулзвар дахь хөдөлгөөний эрчмийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх зорилгоор хамгийн ихээр ачаалладаг 3 уулзварын гэрлэн дохионд өөрчлөлт оруулж байна.

Үүнд: Баруун 4 замын уулзвар, МИС-ийн уулзвар, Цэцэг төвийн уулварууд хамрагдаад байна. Тодруулбал:
1. Баруун 4 замын уулзварт хойноосоо Энхтайвны өргөн чөлөө рүү зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвхөн чигээрээ болгож өөрчилж байна. Судалгаагаар энэ чиглэлд цагт ердөө л 70-80 тээврийн хэрэгсэл эргэдэг ба бүтэн өдрийн турш 1К хүрэхгүй тээврийн хэрэгсэл эргэж байгаа нь уулзвар нэвтрэх цаг хугацааны хувьд ихээхэн алдагдалтай байгаа юм. Өөрчлөлтийг хийснээр урдаас хойшоо чиглэсэн автомашины тоо 88% иар буюу цагт 479 а\м нэвтэрч байсан бол 766.2 а\м болж өсөх юм.

2. МИС ийн уулзварт урдаасаа зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвхөн чигээрээ болгож өөрчилж байна. Судалгаагаар энэ чиглэлд мөн л цагт ердөө 70-80 тээврийн хэрэгсэл эргэдэг ба бүтэн өдрийн турш 1К хүрэхгүй тээврийн хэрэгсэл эргэж байгаа нь уулзвар нэвтрэх цаг хугацааны хувьд ихээхэн алдагдалтай байгаа юм. Ингэснээрээ урагш нэвтрэх босоо чиглэлийн хөдөлгөөний эрчим 2 дахин нэмэгдэх ба урдаасаа хойшоо чиглэх хөдөлгөөн урд нь 2 эгнээгээр байсан бол өөрчлөлт хийснээр 3 эгнээгээр явж хүлээлт багасна гэж тооцоолж байна.

3. Цэцэг төвийн уулзварт зүүнээсээ ирээд зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвхөн чигээрээ болгож өөрчилж байна. Судалгаагаар энэ чиглэлд цагт 200 орчим тээврийн хэрэгсэл эргэдэг энэ эгнээг чигээрээ явах болгосноор уулзварын Энхтайвны өргөн чөлөөний баруун 4 замаас төв шуудангийн уулзварлуу явах хөдөлгөөний ачаалал буурах юм. Харин гудамжруу орох тээврийн хэрэгслүүд төв шуудангийн уулзвараа зүүн гар тийш эргэж орох боломжтой юм.

Эх сурвалж: Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)