Үс шинээр үргээлгэх буюу засуулахад маш сайн
- 2019-10-21
- Зурхай
- 0
Аргын тооллын аравдугаар сарын 21, Сумъяа гариг. Билгийн тооллын 23, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 07:19 цагт мандан 17:54 цагт жаргана. Энэ өдөр ном заалгах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, үхэр, хонь зэрэг малтай холбоотой үйл бүхэнд сайн. Хот суурин, байшин барилга эхлэх, төрөл садан болох, газар хагалах, суваг шуудуу малтах, хурим хийх, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх зэрэгт харш.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад маш сайн.

Сэтгэгдэл (0)