Сүнсний баярыг тэмдэглэхийг албан ёсоор хориглолоо

Хоёр хоногийн дараа "Halloween" буюу сүнсний баяр болно. Энэ баярыг христийн шашинтай орнууд тэр дундаа америкчууд маш өргөн дэлгэр тэмдэглэдэг. Хүүхдүүд аймшгийн баатрын дүрд хувилан, багт наадам зохиож, чихэр цуглуулан баярладаг.

Манай улсын хувьд сүүлийн үед оюутан сурагчид энэ баярыг тэмдэглэдэг болсон. Энэ тал дээр зарим эцэг эхчүүд гомдол гаргасан учраас Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас ЕБС-иудыг энэ жил “Сүнсний баяр” тэмдэглэхийг хоригложээ. Эцэг, эхчүүд “Сүнсний баяр” хүүхдүүдэд ямар ч ач холбогдолгүй. Тусгай өмсгөл өмсөх шаардлагатай болдог, мөнгө төгрөг татахаас эхлээд айл хэсч чихэр цуглуулах зэрэг бусдын амгалан тайван байдалд нөлөөлдөг гэж үзжээ.

Энэ талаар БСШУСЯ "Сүнсний баяр"-ыг сургуулийн түвшинд зохион байгуулалттайгаар тэмлэглэхгүй байх чиглэлийг бүх ерөнхий боловсролын сургуулиудад өгсөн. Дагаж мөрдөхийг сануулж байна" гэсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Цог (192.82.65.120)

    2019-10-28

    Сайн шийдвэр байна.