Дуучин Б.Амархүүд хоёр жилийн хорих ял оноожээ

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн Б.Амархүүд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, гэртээ болон автомашиндаа хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон тул хоёр жилийн хорих ял ногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дуучин Б.Амархүү өнгөрсөн жил танхайн хэрэгт холбогдож байсан ч уг хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасан юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)