"The Hu" хамтлаг “Чингис хаан” одон хүртлээ

Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Энэ жил “Чингис хаан” одонг улс орныхоо нэр хүнд, үндэстний урлагийнхаа гайхамшгийг дэлхий дахинаа сурталчлан таниулж, хүн төрөлхтний урлаг соёлын санд нэгэн онцгой өнгө төрхийг бий болгож чадсан “THE HU” хамтлагт хүртээлээ.

Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг “THE HU” хамтлагийг үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондог гардан авсан юм.

“Чингис хаан” одонг өмнө нь хувь хүнд гардуулдаг байсан бол энэ жил журамд өөрчлөлт оруулж байгууллагад гардуулдаг болсон. "Хамтлаг бол байгууллага гэдгийг тодотгоод “THE HU” хамтлагт Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг гардуулах болсныг" Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд зарлаад байсан билээ.  

“THE HU” хамтлаг өнөөдөр “Чингис хаан” одон авснаараа тус одонг хүртсэн анхны байгууллага болж байгаа юм.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)